Дорнод аймгийн "Оюутны хөгжил” хөтөлбөрийн Оюунлаг оюутан зорилтын хүрээнд Зүүн Бүсийн Оюутны Холбооноос зохион байгуулсан "ОНЫ ШИЛДЭГ ОЮУТАН” шалгаруулах ёслолын арга хэмжээ өнөөдөр 12 дугаар сарын 25-ны өдөр Дорнод Их Сургуулийн "Урлаг танхим”-д боллоо.
Энэхүү арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат болон холбогдох агентлагийн удирдлагууд, Зүүн бүсийн оюутны холбооны төлөөллүүд оролцон, Дорнод аймгийн Засаг Даргын нэрэмжит тэтгэлэгийг гардуулж, Шилдэг оюутнуудыг шалгаруулж урамшуулав.
Аймгийн Засаг даргын нэрэмжит Оюутны тэтгэлэг хөтөлбөрт:
Дорнод Их Сургуулийн Газрын тосны инженерийн 3-р курсын оюутан Ч.Мягмарсүрэн
Дорнод Их Сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн 3-р курсын оюутан Б.Баттөгс
Дорнод Политехник Коллежийн Нягтлан бодох бүртгэлийн 3-р курсын оюутан Б.Азжаргал нар хамрагдлаа.
Уг арга хэмжээний хүрээнд Сурлага, урлаг, спортоор бусдыгаа манлайлсан "Шилдэг оюутнууд”-ыг шалгаруулж, урамшуулсан бөгөөд:
"Эрдэм шинжилгээний салбар”-ын шилдэг оюутан ДИС-ийн Газрын тосны инженерийн 3-р курсын оюутан Ч.Мягмарсүрэн,
"Нийгмийн салбар”-ын шилдэг оюутан ДПК-ийн Нягтлан бодох бүртгэлийн ангийн оюутан О.Халиунаа,
"Спортын салбар”-ын шилдэг оюутан ДИС-ийн газрын тосны инженерийн 3-р курсын оюутан Б.Амаржаргал,
"Шилдэг бүтээлч” оюутан ДПК-ийн Үйлдвэр техникчийн 2-р курсын оюутан Д.Цэнгүүн,
"Шилдэг багш” ДПК-ийн багш С.Алтанзаяа,
"Шилдэг анги хамт олон”-оор ДПК-ийн О.Батцэцэг багштай үйлдвэр техникчийн 3-р курс,
"Шилдэг оюутны холбоо” ДПК-ийн Эрдэнэ-Очир даргатай оюутны холбоо тус тус шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих