Өнөөдөр фермерүүд ХАА-д шинэ технологи нэвтрүүлж, зарим нь судалгааны
түвшиндээ яваа ч ихэнх тохиолдолд хуучин арга хэрэглэж байгаа юм. Харин
Швейцарийн фермер, судлаачдын энэ арга нь ямар хоол тэжээл илүү үр
нөлөөтэй, ходоодонд хэрхэн боловсорч байгааг ажиглан судлах шинэ арга
гэнэ.
Тэд мэс заслын аргаар үхрийн биед суулгасан 20 см-ийн диаметртэй энэ
нүхээр ходоодондох хоол тэжээлийн дээжийг авч судалдаг байна. Өөрөөр
хэлбэл үхрийн идэж байгаа ямар тэжээл хэд хоногт боловсорч, хэдий
хэмжээний илчлэг, калори ялгаруулан ашиг шимийг нь нэмэгдүүлэхэд хэдий
хугацаанд ямар үр дүн өгөхийг нь судалдаг байна. Ингэснээр малаас авах
ашиг шимийг нэмэгдүүлэхэд ХАА-н үйлдвэрлэлд судалгааны чухал ач
холбогдолтой гэж судлаачид үзэж байгаа юм.
Амьтан хамгаалагчид харин үүнийг амьд амьтныг тамлах аргаар ийм цонх
гаргалаа хэмээн фермерүүдийг шүүмжилж байгаа ч судлаачид, фермерүүд энэ
нь амьтны биед ямар ч аюулгүй, тийм ч харгис арга биш гэж эсэргүүцэж
байгаа юм. Тэд ийм арга бүр 1920-иод онд нэвтэрсэн, судалгааны хүлээн
зөвшөөрөгдсөн зүйл гэж байна.
Швейцарын өөр хэдэн фермер үхрийнхээ хүзүүнд суулгасан тусгай төхөөргөөр
малын биед гарч байгаа өөрчлөлтийг хянаж байх арга хэрэглэж байгаа
талаар FederalPost бас мэдээлж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих