УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд нарын дөрвөн гишүүнийг бүрэн эрхээс нь түпгэлзүүлж шалгах хүсэлтийг прокурорын байгууллагаас УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн билээ. Энэ асуудлаар УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо өчигдөр, өнөөдөр хоёр өдөр хуралдаж шийдвэрээ гаргалаа.
Ингэхдээ Мөрдөн байцаах байгууллага шалгалтаа дуустал УИХ-ын гишүүдийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна. Буруутай, буруугүйг нь тогтоосны дараа эдгээр дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг УИХ-аар оруулах шаардлагатай гэсэн санал дүгнэлтийг Халдашгүй байдлын дэд хорооноос гаргаснаа мэдэгдлээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих