Саяхан шинэ жилийн баяр болж айл өрх албан байгууллагууд тодорхой хэмжээний зардал өртгөөр хуучин оноо үдэж, шинэ оноо угтсан билээ. Үүнээс залгуулан Сар шинийн баяр хаяанд ирээд байгаа нь айл өрхийн эдийн засагт хүнд цохилт болоод байгаа юм. Монголчуудын баяр ихдээд байна гэсэн яриа байдаг ч үндэсний уламжлал болсон Сар шинийн баяраа айл өрх бүр элбэг дэлбэг тэмдэглэхийг хичээдэг ч өдөр өдрөөр нэмэгдэх барааны үнэ иргэдийг эдийн засгийн дарамтанд оруулж байгаа. Хүмүүсийн түгээмэл хэрэглэдэг талхны үнэ ч тодорхой хэмжээний төгрөгөөр нэмэгдсэн нь иргэдийн амьдралд эрс өөрчлөлт оруулж байна. Гэхдээ манай улс Энэтхэг улстай адил баян нь хэт баян, ядуу нь хэт ядуу. Баян болон нэн ядуу иргэдэд үнийн өсөлт амьдралд нь нөлөөлөхгүй харин дундаж давхарга буюу цалингаас цалингийн хооронд амьдардаг манай монголын иргэдийн олонхид үнийн өсөлт том цохилт өгч байгаа юм. Ийм хэцүү үед ядаж идэж, уух өдөр тутмын хэрэглээ болсон дотоодын бүтээгдэхүүний үнэ хямдхан байх ёстой.
Гэтэл манай дотоодын бүтээгдэхүүнүүд экспортоор оруулж ирж байгаа гадны бараа бүтээгдэхүүнээс хэд дахин илүү үнэтэй байдаг. Ийм байхад үндэсний үйлдвэрлэлээ дэмжихгүй байх нь бага орлоготой иргэдийн буруу биш юм. Цагаан хурганы арьс барьж золгодог байсан эртний уламжлал нь өдгөө хадагнаасаа хальж, архи, дарс, мөнгө төгрөг үнэт зүйлс болж хувирсан нь эдийн засагт нөлөөлөх гол хүчин зүйл болоод байгаа юм. Цалингаас цалингийн хооронд амьдардаг иргэд өр зээл тавин байж энэ баярыг тэмдэглэхийн учир юу сан билээ. Эрээнээс бөөндөж авчирсан ирсэн оймс, триконоос их зүйлгүй болоод л хоцордог нь гашуун үнэн.
Монголчууд Цагаан сарын бэлэгнийхээ 80 гаруй хувийг импортын бараа бүтээгдэхүүнээс сонгодог гэсэн судалгаа байна. Үнэтэй бэлэг сэлт бэлтгэж өгч байхаар атгахан чихрээр гарыг нь цайлгаад явуулдаг ёс тогтоочихвол эдийн засагт ч тэр айл өрхөд ч тэр амар баймаар санагдах юм. Цагаан сарын идээ будаа болон гарын бэлгийн нийт үнийг Монголын Үндэсний статистикийн хорооноос гаргаж улсын хэмжээнд 766 тэрбум, нэг өрх айл дунджаар 1’300’000 гаруй төгрөгийг цагаан сарын баярт зориулан зарцуулдаг гэсэн судалгаа гаргасан ч яаж ийгээд л баяраа нижгэр тэмдэглэдэг ард түмэн. Ямартай ч туурга тусгаар байгаагийн зол жаргал, хайртай эх орныхоо цагаан сарыг нуруу тэнэгэр, толгой гудайлгалгүй, харц дээгүүр сайхан тэмдэглэх болтугай.
Д.Оюунболд
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих