Аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газраас 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, мэдээллийг иргэд, олон нийтэд танилцуулах арга хэмжээг өнөөдөр Политехникийн коллежийн Урлаг танхимд зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Иргэний зөвлөлийн гишүүд, Хэрлэн сумын 11 багийн үе үеийн төлөөллүүд оролцож, Цагдаагийн газрын өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан болон 2019 оны ажлын төлөвлөгөөтэй танилцав.
Уг арга хэмжээний хүрээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хурлаар баталсан "Архигүй Дорнодчуудын төлөө”, "Зам тээврийн осол, гэмтлээс урьдчилэн сэргийлэх” "Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх” дэд хөтөлбөрүүдийн товч танилцуулгыг хүргэв.
Мөн аймгийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвх санаачлагатай оролцсон нэр бүхий иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг талархал, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих