Ард түмний амьдрал
доройтож байна, эдийн засаг хэцүүдлээ, Оюутолгойн гадаад хөрөнгө
оруулагч нар даварч байна хэмээн төр засгийн эсрэг ширүүхэн үзэлцэж, дуу
хоолойгоо өргөж ирсний хүчинд Монголын Үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч
асан С.Ганбаатар олны итгэлийг хүлээж, УИХ-ын гишүүн болсон түүхтэй.
Тэрбээр бие даан нэр дэвшиж гишүүн болсон гурван хүний нэг бөгөөд
Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг нэг бол дэмжиж, нэг бол
буруушааж учир нь ойлгогдохгүй зан ааш гаргаж, өөрийн эрх ашгийг ямагт
өндөрт тавих болжээ.
Угтаа эдийн засагч мэргэжилтэй тэрбээр Английг зорихоосоо өмнө "Хаан” банкинд ажиллаж байсан агаад эдийн засгийн нөхцөл байдал, инфляцийн талаар хэнээс ч дутуугүй мэдлэгтэй нэгэн юм. Гэвч Фэнг-шуйг Монголд оруулж ирж нэг хэсэг бизнес хийсэн тэрбээр их улс төрд орохоор шийдэж, үүнийхээ гол гарц нь МҮЭ-ийн ерөнхийлөгчийн албан тушаал гэдгийг сайтар тооцоолжээ. Үүний үр дүнд олон түмний танил болж, ямар ч зардалгүй УИХ-ын гишүүн болох боломж бололцоо нь бүрдсэн гэдэг.
Харин өнөөдөр тэрбээр түмэн олны нэрийг барьж, эдийн засгийн инфляцийг хөөрөгдөж буй гол буруутнаар Монголбанкны Н.Золжаргалыг нэрлэж, нөгөө хоёр нөхрийн хамт УИХ-ын даргад өргөх бичиг барьсан нь олны анхаарлыг татаж эхэллээ. Тэднийг ямар нэгэн улс төрийн ашиг хонжоо харж ийнхүү хариуцлага хүлээх ёстой хэргийн эзэн, хэнгэргийн дохиур болсон Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяраас асуудлыг холдуулж, авч үлдэх гэсэн Н.Алтанхуягийн тоглоомонд оролцсон гэх мэдээлэл олны дунд таржээ. Гэвч АН-ын УИХ дахь бүлгийн хурал дээр Н.Золжаргалыг ажлыг нь хийлгэх нь зөв, одоо хэн нэгнийг огцруулж жүжиг тоглодог цаг биш гэж мэдэгдсэн нь нэгийг өгүүлнэ.
Эх сурвалж www.wikimon.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2947
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих