Хоёр орны хооронд өрнөсөн эдийн засаг, худалдааны дайныг шийдвэрлэх зорилгоор зөвлөлдөх гурав дахь уулзалтыг хийхээр АНУ-ын төлөөлөгчид БНХАУ-д өчигдөр ирсэн байна.Төлөөлөгчдийг Сангийн сайд Стивен Мнучин, Америкийн худалдааны төлөөлөгч Жеффри Жеришш нар ахалж байгаа ажээ. Тэд энэ пүрэв, баасан гаригт БНХАУ-ын дэд сайд Лю Хэтэй уулзаж маргааныг хоёр талд ашигтайгаар шийдвэрлэх шийдвэрийг гаргах талаар хэлэлцэх юм байна. Өнгөрсөн сарын сүүлээр болсон уулзалтын үеэр талууд оюуны өмчийг хамгаалах хууль, татвар, технологитой холбоотой асуудлыг судалж хэлэлцсэн байна. БНХАУ-ын төлөөлөгчид энэ салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ, худалдааны тэнцвэрийг тэнцвэржүүлэх арга хэмжээ авахаас гадна талуудыг зовоож байгаа эдийн засгийн салбарт хариу өгнө гэжээ.
Түүнчлэн энэ уулзалтын үеэр Бээжин АНУ-д нийлүүлдэг импортын бараагаа тухайлбал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, эрчим хүч, гар үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэхээр шийдвэр гаргасан байна. Мөн иргэддээ нийлүүлдэг Америкийн чанартай бүтээгдэхүүний хангалтыг сайжруулахаар тохиролцжээ. Түүнээс гадна талууд шударга өрсөлдөөнийг бий болгохын тулд шинэчлэлт хийж, хамтарч ажиллахаар төлөвлөсөн гэж мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч Дональд Трамд, Ши Жиньпин нар Аргентинд уулзах үеэр БНХАУ хоёр орны санааг зовоосон асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ амласан бол АНУ худалдаа, эдийн засгийн салбарт БНХАУ-ын санааг зовоосон асуудлыг арилгана гэжээ.
Тиймээс Вашингтоны төлөөлөгчид үүнийг нь бодит ажил болгон хэрэгжүүлэх, маргаантай асуудлыг шийдвэрлэх арга олох үүргийг авсан ажээ. Мөн уулзалтын үеэр өнгөрсөн зургадугаар сараас хэрэгжсэн хоригийг цуцлах, талуудын худалдааны харилцааг хэвийн байдалд нь эргүүлэн оруулах ёстой юм байна.
Х.ОЮУНБОЛД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих