ХЭРЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГА, ТҮҮНИЙ ТАМГЫН ГАЗРААС
2014 ОНЫ 05 ДУГААР САРЫН 16-23-НЫ ӨДРҮҮДЭД
ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ
Хэрлэн сумын 10 багийн иргэдийн нийтийн Хурлыг хуралдуулж, 2015 оны
хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөр арга хэмжээний санал авах, эрэмбэлэх
ажыг зохион байгуулж, хуралд оролцсон 913 иргэний санал хүсэлтийг
тусгасан 356 /давхардсан тоогоор/ саналын дүнг тэргүүлэх ач холбогдлоор
нь сумын хэмжээнд нэгтгэн, саналын тоо, орон нутгийн хөгжлийн бодлоготой
уялдуулан эрэмбэлж, төсвийн төсөлд тусгуулахаар, аймгийн Санхүү, төрийн
сангийн хэлтэст 05 дугаар сарын 20-ны өдөр хүргүүлэв.
УИХ-ын 2009 оны 39 дүгээр тогтоолоор баталсан "Төрөөс малчдын талаар
баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх, малчдын хөдөлмөр, нийгмийн хамгааллын
баталгааг хангаж, ард иргэдийг малын гаралтай халдварт өвчнөөс
урьдчилан сэргийлэх, харилцан туршлага солилцох, чадваржуулах зорилгоор
сумын "Малчдын зөвлөгөөн”-ийг 2014 оны 5 дугаар сарын 21-ны өдөр зохион
байгууллаа. Зөвлөгөөнд аймаг, сумын удирдлагууд, төрийн болон төрийн бус
байгууллагын болон малчдын төлөөлөл 101 хүн нийт 134 хүн оролцлоо.
Сумын Засаг дарга Ж.Энхцэцэг "Сумын МАА-н салбарт хийгдсэн ажил,
баримталж буй бодлого, хэрэгжилт” илтгэл, аймгийн ҮХААГ-аас "Дорнод
аймгийн мал аж ахуйн талаар баримталж буй бодлого, хэрэгжилт”, илтгэл,
Цагдаагийн газраас” Малын хулгайгаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх
тухай”, Онцгой байдлын Хэлтсээс "Ой хээрийн түймрээс урьдчилан
сэргийлэх тухай”, Малын индексжүүлсэн даатгал, Нийгмийн даатгал, "Шувуут
баянгол” хоршоо, Хөдөлмөрийн хэлтэс, аймгийн Мал эмнэлгийн холбоо,
ХОБТ-д хамрагдсан бүлгүүдийн мэдээлэл, ХАА-н мэргэжилтэн бэлтгэх талаар
Политехник коллежийн мэдээлэл зэргийг малчдад холбогдох байгууллагуудын
төлөөлөл хүргэлээ. Малчид зөвлөгөөнд идэвхтэй оролцож, 21 малчин санал
хүсэлтээ хэлж, холбогдох албаны удирдлага, мэргэжилтнүүд хариулт өгөв.
Зөвлөгөөнд оролцогчид сумынхаа 500 гаруй малчин өрхүүдийн төлөөлөл 120
малчид, иргэдийн оролцоотой төрөөс малчдын талаар баримтлах бодлого,
"Монгол мал” хөтөлбөр, "Чойбалсан хотод мал аж ахуй эрхлэх талаар
баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Уриалга гаргав.
Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ой угтсан арга хэмжээний хүрээнд ОХУ-ын Өвөр байгалийн Чита хотоос "Звезда” бүлгийн аялалын баг 05 дугаар сарын 22-ны өдөр Чойбалсан хотод хүрэлцэн ирж, Хэрлэн сумын удирдлагууд ахмад дайчдын төлөөллийг байлцуулан хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр "Звезда” аялалын баг, сумын Засаг дарга, ахмад дайчдын хамт Монгол дайчдын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулав. ОХУ-аас ирсэн дээрх аялалын багийнхан Халх голын тулаан болсон газруудаар явж, эрэлхэгээр амь үрэгдсэн Оросын ард түмний баатарлаг хөвгүүдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж, нэр нь тодроогүй болон нэр нь үл мэдэгдэх цэргийн булш, бунхан хөшөө дурсгалыг сэргээн засварлах зорилгоор ирсэн байна. Тэд Халх голын байлдаантай холбоотой юм бүхэн бидэнд асар их үнэ цэнэтэй гэдгийг илэрхийлж, ахмад дайчдад хүндэтгэл үзүүллээ.
Хэрлэн сумын Засаг дарга, түүний Тамгын газарт 5 дугаар сарын
19-нөөс 30-ны хооронд иргэдээс 11 өргөдөл, хүсэлтийг хүлээн авч,
/дэмжлэг тусламж хүссэн 6, иргэний бүртгэлийн асуудлаар 2, бусад
асуудлаар 3/ шийдвэрлэсэн.
Тус сумын 10 багийн ажлын алба нийт 1036 иргэнд төрийн үйлчилгээ
үзүүлж, 654 өргөдлийг аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, 75
өргөдөл хүсэлтийг бусад газарт уламжлан, 313 иргэнд багийн Засаг
даргын болон оршин суугчийн тодорхойлолт олгож, иргэдэд хэрэгцээ
шаардлагатай зөвлөгөө мэдээллийг өгч ажилласан байна.
Хэрлэн сумын "Иргэний танхим”-ын 70583131 нээлттэй утсанд дээрх
хугацаанд иргэдээс 4 санал, гомдол, хүсэлт ирсэн бөгөөд хөдөө аж ахуйтай
асуудлаар 1, Төрийн үйлчилгээний талаар 2, Золбин нохойны асуудлаар 1
бусад асуудлаар 1 санал гомдол гаргаж, хариуцсан мэргэжилтнүүд хяналтад
авч, хариуг эздэд эргэн мэдээлж ажиллав.
Дээрх хугацаанд сумын ЗДТГ-аас хийж, хэрэгжүүлж байгаа ажлын мэдээллийг
иргэний танхимын facebook хуудас, орон нутгийн dnews.mn, dornodnet
сайтад байршуулав. Сумын ИТХ, болон Засаг даргын Тамгын газрын зохион
байгуулж байгаа ажлыг орон нутгийн телевизээр тухай бүрт олон нийтэд
мэдээлж байна
"Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” ажлын хүрээнд 5, 8 дугаар багийн
16-49 насны эмэгтэйчүүд, 0-15 насны хүүхдүүдийг нарийн мэргэжлийн эмчийн
үзлэгт хамруулах ажлыг "Ягаан цээнэ” өрхийн эрүүл мэндийн төв, багийн
Засаг даргын ажлын алба хамтран зохион байгуулж, 05 дугаар сарын 21,
23-ны өдөр ЭХО, шүд, дотор, хүүхдийн үзлэг, эмэгтэйчүүдийн үзлэгт нийт
410 /давхардсан тоогоор/ үзлэгийг хийж иргэдийг хамруулжээ.
Аймгийн хэмжээнд хэрэгжиж буй "Гэр бүлийн хөгжил дэвшил” хөтөлбөрийн
хүрээнд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж болзошгүй өрхүүдэд хүрч ажиллах
хамтарсан багийн гишүүдийг чадваржуулах үйлчилгээний шинэлэг, үр дүн, ач
холбогдолтой арга, хэлбэр стандартыг нэвтрүүлэх чиглэлээр Хэрлэн сумын
ЗДТГазар, Аймгийн цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол
соёлын газар, Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсээс хамтран 2014 оны 5
дугаар сарын 23-ны өдөр багийн Засаг дарга нар, өрхийн эмч, хэсгийн
цагдаагийн байцаагч нарт мэргэжил арга зүйн сургалт, мэдээлэл өгөх
зорилгоор "Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах” сургалтыг зохион
байгууллаа.
10. Ахлах ангийн суралцагчдад, мэргэжлээ хэрхэн сонгох талаар зөвлөмж, чиглэл өгөх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн хүүхдүүдийн дунд "Ном уншицгаая-Номтой нөхөрлөцгөөе” уриан дор "Титэм үг” илтгэлийн уралдааныг Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар, МАК сан, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн газартай хамтран хоёр үе шаттай хамтран Аймгийн хэмжээнд зохион байгуулж ажиллаж байна.
Сумын хэмжээнд Хүнс, тэжээлийн дэмжлэгт хамрагдаж, хүнсний эрхийн
бичиг авах 1436 өрхийн 7935 гишүүний нэрс эцсийн байдлаар баталгаажин
ирж, багууд хүнсний эрхийн бичиг авах эрх үүссэн өрхийн гишүүдийн бичиг
баримтыг бүрдүүлж, хувийн хэрэг нээх ажлыг гүйцэтгэж байна. 05 дугаар
сарын 23-ны байдлаар хүнс тэжээлийн талонд хамрагдах өрхүүдэд хувийн
хэрэг нээх ажил 65 %-тай явагдаж байна. Хүнсний эрхийн бичгээр үйлчлэх
дэлгүүр, худалдааны төвүүдийг сонгон иргэд хүнсний талоны бараагаа авч
эхлээд байна. Хүнсний талонд хамрагдсан нийт өрхийн 30% нь өөр сум,
багаас түр оршин сууж байгаа иргэд ба амьдарч байгаа газар нь
тодорхойгүй учраас хувийн хэрэг бүрдүүлэлт удаашралтай байна.
"Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-т хамрагдах хүсэлт
гаргасан 2 дугаар багийн 4, 5 дугаар багийн 1, 7 дугаар багийн 1, 10
дугаар багийн 2, нийт 8 малчин өрхийн материалыг 2014 оны 05 дугаар
сарын 19-ний өдөр багуудын Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар хэлэлцэн,
2 дугаар багийн 1, 5 дугаар багийн 1, 7 дугаар багийн 1 нийт 3 малчин
өрхийг тус хөтөлбөрт хамруулахаар сумын Засаг даргын 2014 оны А/192 тоот
захирамжаар шийдвэрлүүлэн, Хөдөлмөрийн хэлтэст хүргүүлээд байна.
Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой байдлыг нь
харгалзан эмзэг бүлгийн 2 иргэнд 100000 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй
мөнгөн тусламжийг үзүүлэв.
Буриадын үндэсний өв уламжлал, соёл урлаг, спортын төрөл зүйлийг хадгалж
хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, шинэчлэн хөгжүүлэх зорилгоор
"Алтаргана-2014” Олон улсын урлаг, спортын наадмыг угтан авъяастнуудыг
шалгаруулах удирдамжийг багуудад хүргүүлж, сумын хэмжээнд зохион
байгуулах ажлын бэлтгэл хийгдэж байна.
Сумын хэмжээнд 42684 эх мал төллөхөөс 56.4 хувь буюу 27000 эх мал
төллөж, 100 эхээс 99 төл бойжуулаад байна. Одоогийн байдлаар 94 том мал
хорогдсон нь оны эхний нийт малын 0,09 хувийг эзэлж байна.
Газрын харилцааны талаар 50 гаруй иргэний санал хүсэлтийг хүлээн авч,
хэрэгцээ шаардлагатай мэдээлэл зөвлөгөөг өгч, иргэдээс газрын кадастрын
зураг зуруулахаар өгсөн өргөдлөөс 60 зургийг зурж, сумын Засаг даргын
баталгаажуулсан кадастрын зургийг 48 иргэнд олголоо. Мөн мал аж ахуй
эрхлэхийг хориглосон бүсээс мал бүхий иргэдийг гаргах шийдвэрийн дагуу
тухайн иргэдэд олгох газрын байршлыг 1 дүгээр багт тогтоон өргөдлийг
хүлээн авч байна.
Монгол улсын Ойн тухай хууль, Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63
дугаар зарлиг \бүх нийтээрээ мод тарих "Үндэсний өдөр”\, аймгийн Засаг
даргын санаачилсан Чойбалсан хотыг "Жишиг ногоон хот” болгох ажлын
хүрээнд сумын хэмжээнд 62 байгууллага, аж ахуйн нэгж гаднах орчиндоо
болон нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, цэцэрлэгүүдэд, гэр
хорооллын 41 айл өрх хашаандаа нийт 22330 ширхэг чимэглэлийн болон
жимс жимсгэний мод бут тарьсан урьдчилсан дүн гараад байна.
Байгууллага, аж ахуйн нэгж, СӨХ-дууд ногоон байгууламжаа нэмэгдүүлэх,
хайс хашаагаа засаж сэлбэх, будах зэрэг ажлуудыг санаачлан хэрэгжүүлж
хотынхоо өнгө үзэмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байна.
Аймгийн Засаг даргын нэрэмжит "Өндөр бүтээлийн өдөр” бүх нийтийн
цэвэрлэгээнд 152 байгууллага, аж ахуйн нэгжийн 1529 ажилтан албан
хаагч, 4631 оюутан сурагчид, гэр хорооллын 535 иргэд оролцож, нийт 775
м3 хог хаягдлыг цэвэрлэж хогийн төвлөрсөн цэгт татан зайлуулж тээвэрлэв.
Хотын өнгө үзэмжийг сайжруулах, таримал модыг элдэв хортон шавьжаас
хамгаалах зорилгоор төв замын дагуух 300 гаруй таримал модыг шохойдох
ажлыг зохион байгуулж гүйцэтгэлээ.
Тамгын газрын ажилтнууд, багийн ажлын алба, иргэний эргүүлийн төлөөллүүд
"Усан оргилуур”-ын орчныг тохижуулах, тогоог сэргээн засварлах,
моторыг шинэчлэн солих ажлыг гүйцэтгэж, ажилтнууд 20 ширхэг мод бут,
сөөг суулгаж, хог хаягдлыг цэвэрлэв.
Аймгийн МХГ-ын даргын баталсан хяналт шалгалтын удирдамжийн дагуу мод,
модон материал зарж борлуулдаг, боловсруулдаг ашигладаг аж ахуйн
нэгжүүд, айл өрхүүд, мужааны цехүүдэд хяналт шалгалт хийж, нийт 37
иргэн, аж ахуйн нэгж хамрагдахаас 20 цэгийн үйл ажиллагаанд хяналт
шалгалт хийгээд байна.
Аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” сангийн
санхүүжилтээр эрхэлсэн ногоон ажлын 5 иргэнээр усан оргилуурын орчны
цэцэрлэгжүүлэх талбайд шилмүүст болон бусад чимэглэлийн мод тарих 56
ширхэг нүхийг ухаж бэлтгүүлэх, тариулах ажлыг зохион байгууллаа.
3 дугаар багийн иргэн Б.Нарангэрэл ахлагчтай "Өсөх өгөөж” мөнгөн
хуримтлалын бүлгийн санаачлагаар, багийн иргэдийн дэмжлэгтэйгээр, улиас
80 ширхэг, чацаргана 100 ширхэгийг цэцэрлэгт хүрээлэнд тарьж, 102
иргэн оролцлоо.
6 дугаар багийн Ивээл хорооллын хог хаягдлыг бууруулах зорилгоор
сумын Засаг даргын шийдвэрээр 1950,0 мянган төгрөгийн өртөгтэй 18 ширхэг
хогийн сав олгосныг 2014 оны 5 сарын 11-нд багийн Засаг дарга, иргэний
эргүүл, иргэдийн хамт Ивээл хорооллын 7, 8, 25, 26, 29, 30, 32 дугаар
байруудын гадна байрлуулж, иргэдийг хогоо ил задгай хаяхгүй байх талаар
санамж хүргүүлэв.
Улсын төсвийн хөрөнгөөр 2013 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний
хүрээнд Хэрлэн сумын 2, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт тавих хатуу
хучилттай авто замыг гүйцэтгэгч "Дорнод Авто зам” ХК 2,27 км урт
асфальт бетонон замыг барьж дуусган ашиглалтад оруулж хүлээлгэж өглөө.
БНХАУ-ын Манжуур хотын орлогч дарга, тэргүүтэй төлөөлөгчид Чойбалсан
хотод зочилж, хотын тохижилт бүтээн байгуулалттай танилцан, цаашид
хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэн хотын төв хэсэгт орших "Бөртэ Үжин
хатан”, түүхэн дурсгалт хөшөө бүхий цэцэрлэгт талбайг хамтран
тохижуулахаар болов.
Сумын Засаг даргын 2014 оны А/199 дугаар захирамжаар Хан-уулын тахилга үйлдэх ёслолыг 2014 оны 5 дугаар сарын 31-нд зохион байгуулахаар шийдвэрлэж, уул овоог сэргээн засах, уулын орчимд үүссэн хог хаядлыг цэвэрлэх, ажлуудыг холбогдох газруудтай хамтран гүйцэтгэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
ХЭРЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих