БНХАУ-ын төрийн өмчит Синхуа агентлаг хиймэл оюунт эмэгтэй робот-диктороо танилцуулж, ирэх гуравдугаар сараас улс төрийн томоохон мэдээ мэдээллийг хөтлүүлэхээр болсноо зарлав.
Дэлхийн анхны хиймэл оюунт энэхүү эмэгтэй дикторыг Шин Шиаомэн хэмээн нэрлэсэн байна.
Шин Шиаомэн робот-диктор нь мэргэжлийн хүний хоолойг ашиглан текст уншиж, телевизийн хөтлөгчдийн оронд ажиллана гэнэ.
Видео дүрсэнд бодит диктор сууж байгаа харагдавч түүний амны хөдөлгөөнийг дижитал аргаар үүсгэсэн бөгөөд хоолой нь роботынх гэнэ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих