Барилгын чанар муу, талбай нь хэмжээндээ хүрдэггүй зэрэг гомдол барилгын салбарт байсаар байна. Ялангуяа "Эко констракшн” компани чанаргүй барилгаараа манайдаа алдартай болсон. Тэгвэл энэ компаниас хохирсон иргэд нэгдэн хороо байгуулжээ. "Маршал таун”-ы оршин суугчид одоогоор энэхүү хороонд нэгджээ. Тэд талбайн хэмжээнээс шалтгаалан байранд орохдоо илүү мөнгө төлсөн хэмээн үзэж байгаа юм. Анх байр захиалахад нь нэг үнэ хэлээд мөнгийг нь аваад захиалга хийчихдэг. Гэтэл байр нь ашиглалтад оролгүй өчнөөн хугацаа алдчихаад байранд орох болохоор дахиад л мөнгө нэхсэн байна. Тэгээд тус компанийн захирал С.Нямдаваа "Та нарын тухайн үед өгсөн үнэ ханш одоо өөрчлөгдсөн. Юмны үнэ өссөн тул байрныхаа гэрчилгээг авмаар байгаа бол нэмж мөнгөө төл. Тэгэхгүй бол өөр хүнд зарлаа” хэмээж байжээ. Тиймээс энэ талаар хөөцөлдсөн ч одоог хүртэл хохирлоо барагдуулж чадаагүй иргэд нэгдэн хороо байгуулсан байна.
Эх сурвалж www.polit.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих