УИХ-ын гишүүн Л.Болд өнгөрсөн оны төгсгөлд УИХ дахь АН-ын бүлгээс гарах хүсэлтээ хүргүүлсэн. Гэвч өнөөдрийн хүртэл Л.Болдын бүлгээс гарах хүсэлтэд АН албан ёсоор хариу өгөөгүй байсан юм. Тэгвэл өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "УИХ-ын гишүүн Л.Болд АН-ын бүлгээс албан ёсоор гарснаар УИХ-ын тухай хуулийн холбогдох заалтууд хангагдахгүй болж эхэлсэн. Тийм учраас АН өнөөдөр хуралдаж, АН-ын бүлгийн үйл ажиллагааг дуусгавар болгож, бүлэг өөрөө тарах шийдвэр гаргаж байгааг үүгээр мэдэгдэж байна. АН-ын бүлгийг тарж, зөвлөл байгуулж байна" гэжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих