Тэмээний тоо толгой Улсын хэмжээнд хорогдсоор байгаа билээ.
Иймээс Дорнод аймагт тэмээн сүргээ өсгөн үржүүлэхэд анхаарч "Тэмээ” нэртэй дэд
хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон гэх.
Энэ жилийн тэмээний тоог урд жилүүдийнхтэй харьцуулбал буурч үзүүлэлт гарчээ.
Тэмээний тоо толгой хорогдсон шалтгааныг тодруулахад болон малчид
зах зээл дээр тэмээний махыг худалдан борлуулах явдал их байгаатай холбон
тайлбарлаж байна.
Дашрамд дурдахад Дорнод аймгийн хэмжээнд нийт 448125 эх мал төллөөд байгаа
бөгөөд мал төллөлт 81,3 хувьтай байгаа аж. Зүсээр нь ангилбал ингэ 595,
гүү 33076, үнээ 34424, эм хонь 245226, эм ямаа 134804 байна. Одоогоор 445389
толгой төл бойжиж байна.
Энэ хавар Дорнод аймгийн 14 сумын 3738 малчин өрхөд 1220143 толгой мал хаваржжээ. Нийт малын 0,4 хувь нь буюу 6375 толгой мал зүй бусаар хорогджээ. Тухайлбал тэмээ 413, адуу 413, үхэр 551, хонь 3031, ямаа 2329 байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3063
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих