АНУ шаардлагааа зөөлрүүлнэ гэж тооцсон учир тус улсын эрх баригчидтай худалдааны асуудлаар хийж буй зөвлөлдөх уулзалтад БНХАУ илүү хатуу байр суурьтай байхаар шийджээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, АНУ буулт хийж магадгүй гэж Хятадын эрх баригчид үзэж байсан аж.
Төв банкны бодлогын хүүг бууруулах шаардлагатай хэмээн Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь мэдэгджээ. Ингэж мэдэгдсэн нь Д.Трамп эдийн засгийг илүү тогтворгүй байна гэж үзэж байгаагийн нотолгоо юм хэмээн Хятадын эрх баригчид үзжээ. Түүнчлэн БНХАУ-ын дарга Си Жиньпинийг өөрийн анд нөхөр хэмээн Д.Трамп мэдэгдсэний сацуу Хятадын Төрийн Зөвлөлийн Шадар сайд Лю Хэ-д тэрбээр эерэг үнэлэлт өгсөн нь Хятадын эрх баригчдад итгэл найдвар төрүүлсэн бололтой юм гэж “The Wall Street Journal” сонин мэдээлсэн байна.
Хоёр улсын худалдааны асуудлаарх зөвлөлдөх уулзалт энэ долоо хоногт үргэлжлэх юм. Хэлэлцээрт оролцогч талууд өмнө нь гэрээ байгуулахад ойрхон байсан бол одоо талууд хэлэлцээрүүд цуцлагдахаас зайлсхийж байна хэмээн тус сонин онцлон тэмдэглэжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих