Италийн Милан хотын загварын шоуны үеэр ч энэ хаврын хувцасны загварт голлох савхин эдлэл, тэр дундаа хар болон цагаан өнгө хосолсон, мөн хүрэн өнгийн савхин хувцаснууд загварын чиг хандлагыг тодорхойлохын зэрэгцээ энэ салбарт дурлагсдын хаан сонголт байх мэдээллүүдийг цацаж байна. Үүнтэй зэрэгцэн дэлхий дахинаа нэрээ дуурсгасан, мөн загварт дурлагсдын сонгож хэрэглэдэг алдарт брэндүүд мөн өөрсдийн хавар, зуны загварын чиг хандлагын талаархи мэдээллүүдийг түгээж байгаа юм. Ингээд цэнхэр дэлхийг хэрэн олны танил болсон тансаг хэрэглээний болоод бусад нэр хүндтэй брэндүүдийн 2014 оны хавар, зуны загвараас та бүхэнд мэдээлэл хүргэе.
Burberry
Их Британийн
дээд зэрэглэлийн брэнд Burberry коллекцийн 2014 оны хавар, зуны загварын
зурагчнаар алдарт загварын гэрэл зурагчин Mario Testino ажиллажээ.
Burberry-ын гүйцэтгэх захирал Кристофер Бэйлигийн мэдээлснээр бол тэд
шинээр гаргасан коллекци бүртээ Их Британийн шинэ залуу загвар өмсөгч
болон уран бүтээлчидтэй хамтран ажиллахыг илүүд үздэг гэнэ. Тэд энэхүү
хавар, зуны коллекцийнхоо танилцуулгад шинэ залуу уран бүтээлчдийг
хамруулсан бөгөөд "The Mortal Instruments: City of Bones,” болон
"Twilight” цуврал кинонуудад тоглож байсан Английн залуу жүжигчин Жейми
Кэмпбелл Бауэр мөн "Childhood” хамтлагийн дуучин, хөгжимчин Лео Добсон,
шинэ залуу загвар өмсөгч Малаика Ферт болон Матильда Лоутер, Нилам
Жохал, Каллум Болл болон Жан Кэмпбелл нар оролцож байгаа аж.
Энэ хавар, зуны хувьд тус брэндийн цувнууд бор шаргал өнгийг голчилсон
байх бол харин уламжлал болсон хумбагар цүнх өмнөх жилүүдийнхээсээ илүү
баяжиж гарах нь. Учир нь, ийм хэлбэрийн цүнхний борлуулалт тус брэндэд
багагүй ашиг, орлогыг авчирсан учраас энэ жил гутлын нийтлэг өнгө
гэгддэг хар, улаан, хүрэн бор өнгөөр чимэглэл хийж, уламжлалт загвараа
хадгалсан байдлаар цүнхнүүдийг танилцуулж байгаа юм байна.
Just Cavalli
Дизайнер Just Cavalli болон Roberto Cavalli наргүйгээр орчин үеийн
загварын ертөнцийг төсөөлөхийн аргагүй. Тэгвэл тус компанийнхан 2014 оны
хавар/зуны загварын шинэ коллекцио танилцуулжээ. Зураг авалтад Эмили
ДиДонато (Emily DiDonato), Саманта Градовилль (Samantha Gradoville),
Адриана Кардосо (Adriana Cardoso) нар оролцсон байна.
2013 онд
цулгай өнгийн загварыг дагнасан тус брэнд энэ хавар, зуны хувьд
байгалийн өнгийг сонгож авсан нь танилцуулсан загварууд, загварын
каталогиос харагдаж байлаа. Барын эрээн болоод цэцгийн тод өнгө, том
дэлбээнүүд, хурц тод алаг эрээн шийдэл тус брэндийн энэ хаврын өнгө төрх
байх бололтой.
Виктория Бэкхем
Английн
алдарт охидын хамтлагийн гишүүн асан, өдгөө нэр хүндтэй хөлбөмбөгчний
эхнэр гэдгээрээ алдаршсанаас гадна өөрийн гэсэн загварын орон зайг
хэдийнэ бий болгож, энэ салбарт амжилттай яваа Виктория Бэкхем бүсгүй
өөрийн загварын шоуны гараануудад танилцуулагдсан загваруудаараа
гангарч, багагүй сурталчилгаа хийдэг бол ажил хэрэгч эмэгтэй хувцасны
салбарт тэрбээр багагүй шүтэн бишрэгчтэй, худалдан авагчтай болоод
амжсан юм.
Тэрбээр хэдхэн хоногийн өмнө 2014 оны хавар, зуны
коллекцио танилцуулав. Нью-Йорк хотноо болсон загварын долоо хоногийн
үеэр Виктория Бэкхемын загваруудыг сонирхохоор маш олон хүндтэй зочид,
загварын хорхойтнууд хуран цугларсныг энд дуулгах нь зүйн хэрэг биз ээ.
Түүний загварууд ихэмсэг хэрнээ дэгжин төрхийг илтгэсэн байх бол дийлэнх
нь ажил хэрэгч эмэгтэйчүүд рүү хандсан загвар байсан гэдгээрээ өвөрмөц
байв. Харин өнгөний хувьд цагаан болон цайвар өнгө энэ хавар, зун түүний
загварын трэнд байх аж.
Эрэгтэй хувцасны ХААН брэндүүд
Эрчүүдийн хувьд эмэгтэйчүүдээс дутахгүй загварт анхаарч, "Хувцас
бурхан, бие чөтгөр” гэдэг бичигдээгүй хуулинд захирагддаг болсон. Тэгвэл
Италийн Милан хотноо болсон загварын шоуд Prada, Versace, Dolce &
Gabbana, Calvin Klein зэрэг загварын томоохон компани, брэндүүд эмэгтэй
хувцасны зэрэгцээ эрчүүдийн хувцсанд багагүй ач холбогдол өгсөн болох нь
харагдаж байсныг загвар сонирхогчид цохон тэмдэглэсэн байна. Тэр дундаа
ажил хэрэгч эрчүүдийг тэд мартаагүй юм. Байгалийн хурц тод өнгийг ажил
хэрэгч хувцсанд шингээснээс гадна гар чимэглэлээр хийсэн нарийн
ажиллагаатай деталиудыг эрчүүдийн хувцсанд хэрхэн гайхалтай хослуулсныг
харж болох аж. Мэдээж, хурц тод болоод өнгөөр тоглосон хослолууд 2014
оны хавар, зун эрчүүдийн сонголт байх гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn
- See more at: http://www.wikimon.mn/content/53167.shtml#sthash.E3sEkyvr.dpuf
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих