Цэвэр ус уухын ашиг тус нь юу юм бэ?
Ус бол бидний амьдралын эх ундарга, салшгүй нэгэн хэсэг юм. Орчин үед усны ач холбогдлыг хүмүүс ойлгодог болжээ. Хаа сайгүй л ундаа, цай гэхээсээ илүүтэй цэвэр ус барин алхалж байна. Гэвч үнэндээ цэвэр ус бидэнд чухам яагаад хэрэгтэй байдаг, бидний уугаад байгаа ус жинхэнэ цэвэр ус мөн үү гэдгийг хүмүүс тэр бүр сайн мэддэггүй билээ. Тэгвэл бид энэ тухай товчхон өгүүлнэ.

1. Илүү бат бөх шүд, ястай болно.
-Гайхаж байна уу? Гэвч энэ бол шинжлэх ухаанаар батлагдсан юм. Сүү, суүн бүтээгдхүүнийг энэ тал дээр хэт дөвийлгөөд, усны талаар мэддэг хүн тэр бүр байдаггүй. Усанд агуулагдах эрдэс бодис, нэн ялангуяа фторид (Fluoride- бид шүдний оонд агуулагддагаар нь сайн мэднэ) нь ясыг илүү бат бөх болгодог байна.2. Эрүүл, цэвэр царай зүстэй болно.
-Хүмүүс хүзүү, нүүр, арьсныхаа үрчлээг арилгах гэж маш үнэтэй янз бүрийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг. Тэгвэл хамгийн шилдэг, ямар нэгэн химийн синтетик бус, байгалийн бутээгдэхүүн бол "ус". Заримдаа хүний амьдралд хэрэгтэй зүйл маш хямдхан, даруухан оршиж байдаг.3. Шээс ялгаруулах тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангаж байдаг.
-Магадгүй энэ талаар урьд өмнө хэн ч сөхөж, онцлон яриагүй байж болох юм. Гэвч энэ бол усны нэг гайхамшигтай "ид шид"-ийн нэг юм. Цэвэр, тэр дундаа байгалийн ус нь бүх замыг ариутган өөртөө шингээж, угааж, цэвэрлэж байдаг. Мөн бөөрний цусан хангамжийг сайжруулна. Харин бөөрний аливаа өвчний сэдрэлийн үед өдөрт уух шингэний хэмжээг хязгаарладаг.4. Жингээ хасахад тань тус болно.
-Та турах гэж янз бүрийн химийн хорт нэгдлийг өөр дээрээ турших хэрэггүй. Таны жин яагаад нэмэгдээд байна вэ? Ихэнхдээ замбараагүй хооллосноос бие махбод тань шингээж, ялгаруулж дийлэхээ больсонтой холбоотой байдаг. Тэгвэл бодисын солилцоог эрчимтэй, зөв голдрилд нь оруулахад ус хамгийн чухал үүрэгтэй байдаг. Та усыг зөв хэрэглэж чадвал тун удалгүй гайхалтай үр дүнд хүрнэ, Хоолны дуршлыг ямар ч эмээс илүү бууруулдаг
ХӨХ ТОЛБО
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3105
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих