Зам тээврийн ослын бодит байдлыг хүүхдэд харуулах замаар тэднийг замын хөдөлгөөнд зөв оролцуулах, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нарт зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, заах арга барилыг эзэмшүүлэх замаар хүүхдийг зам тээврийн ослын хохирогч болохоос урьдчилан сэргийлэх зорилготой "Бодит сургалтыг”-ыг Дорнод аймгийн цагдаагийн газар 2019 оны 05 дугаар сарын 24-ны өдөр Монгол дайчдын хөшөөний дэргэд зохион байгуулна. Сургалтад Хэрлэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчид, цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхдүүдийг хамруулах юм. Уг арга хэмжээнд хамрагдах сурагчид хүүхдүүдийг зохион байгуулалттай нэгдсэн зохион байгуулалтаар авчрах, хүргэх ажлыг Авто тээврийн үндэсний төвтэй хамтран зохион байгуулна. Шөнө орой үзэгдэх орчин хязгаарлагдаж явган зорчигч тэр дундаа бага насны хүүхдүүд ахуйн болон зам тээврийн осол, гэмтэлд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байдаг байна. Үзэгдэлт хангалтгүй буюу харанхуй үед ХАР ӨНГИЙН хувцас өмсөх нь жолоочид харагдахад хүндрэлтэй, хэцүү болгодог бөгөөд нийт бүртгэгдэж буй зам тээврийн ослын 50 орчим хувь нь 18-05 цагийн хооронд буюу шөнийн цагт бүртгэгддэг байна.
Иймд явган зорчигч иргэд хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс "Тод өнгө” аяныг Дорнод аймгийн Цагдаагийн газар эхлүүлэх гэж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих