Хятад хоол идээд бараг нэг ч цаг болоогүй байтал өлсчихлөө гэсэн гомдол зөндөө л сонсч байсан биз дээ. Зарим хүн үүнийг ахин дахин хоолоо зарах гэсэн хятад тогооч нарын нууц жор гэж хардах нь ч бий.
Гэвч шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаагаар бол хятад тогооч нар арай ч тийм заль зохиогоогүй бөгөөд энэ нь хоолны орц найрлага дахь хэтэрхий их нүүрс уснаас болдог гэдгийг олж тогтоожээ.  Будаа, гоймон, шарвин гээд Хятад хоолны гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн найрлагадаа их хэмжээний боловсруулсан нүүрс ус агуулдаг учир тэр нь хүний биед амархан шингээд, сахар болон цусанд нийлдэг байна. Ингээд цусан дахь сахарын хэмжээ нэмэгдсэнээр хүний бие инсулинээ их хэмжээгээр шатааж эхэлдэг аж. Инсулин нь цусан дахь сахарыг гадагшлуулагч гормон юм. Инсулин гадагшилснаар бидний цусан дахь сахарын хэмжээ өндөр байснаасаа огцом буурна. Хүний цусан дахь сахарын хэмжээ буурах үед өлсч байна гэсэн дохио тархинд шууд очдог. Тиймээс л хятад хоол идээд удаагүй байхад өлссөн юм шиг санагддаг байх нь.
Эндээс дүгнэвэл, хэрэв та ямар нэг хоолны дэглэм барьдаг бол Хятад хоол идэхдээ болгоомжтой  байх хэрэгтэй ажээ. Эргээд амархан өлсдөг учир нэмж идсээр биеийн жингээ нэмэх эрсдэлтэй.  Ялангуяа сахарын өвчтэй хүн бол бүр болгоомжтой байх хэрэгтэй болох нь.