Өнөөдөр Монгол Улсын далбайн дор нийт 420 усан онгоц далайд хөвж байна. Өнгөрсөн онд далбай ашигласны төлбөр гэж 279 сая төгрөг авчээ. Өчигдөр хуралдсан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороооны хуралдаанаар Аврах ажиллагааны тухай 1989 оны Лондонгийн конвенцд нэгдсэн орох асуудлыг хэлэлцсэн.
Энэ конвенц нь хөлөг онгоц түүний ачаа бусад эд хөрөнгийг аврах зорилгоор аврах ажиллагаа явуулахтай холбоотой гэрээ байгуулах бүрэн эрхийг хөлөг онгоцны ахмад эсвэл хөлөг онгоцны эзэн буюу эзэмшигчид нь олгох асуудлыг хянан үзэж, аврах ажиллагааны гэрээ байгуулах эрхийг тэдэнд олгох зохицуулалттай юм.
Үүнд нэгдэн орсноор манай орон ямар нэгэн үүрэг хүлээхгүй бөгөөд, Монгол Улсын далбаа мандуулан усан далайд хөвж буй хөлөг онгоцонд тохиолдож болзошгүй осол зөрчлийн үед болон тэдний зүгээс осолдсон бусад хөлөг онгоц, эд хөрөнгийг аврах ажиллагааг гүйцэтгэсэн тохиолдолд шагнал урамшуулал, төлбөр, нөхөх төлбөрийн асуудлаар аврах ажиллагааны гэрээ байгуулах асуудлыг далбааны эзэн улс манай орны зүгээс зохицуулах ач холбогдолтой юм.
Хэлэлцүүлгээр байнгын хорооны гишүүд уг асуудлыг дэмжсэн юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих