2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын бөмбөгийг "Adidas" компани
хийхээр болж, Бразука бөмбөгийг урласан билээ. Ийнхүү "Adidas" компани
дэлхийн аваргад зориулж гаргах тамирчдын пүүзний цуглуулаганыхаа үндсэн
өнгийг Бразука бөмбөгөөс санаа авж хийсэн байна.
Пүүзний үндсэн биеийг хар болон цагаан өнгө 50%-тай эзлэх бол, гуталны
чимэглэлийг улбар шаргал, алтлаг шаргалаар чимгэлэхээр болсон юм. Уг
чимэглэлийн загварыг эртний дундад ази, ойрх дорнодын гол саваар тархан
суурьшиж байсан овог аймгуудын дайнд орохдоо нүүр, биеэ алтлаг шаргалаар
будаж ордог байснаас санаа авж хийсэн байна.
Мөн дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Мессид зориулж, цэнхэр цагаан өнгийн
чимэглэлийг Аргентиний шигшээ багт урласан билээ. Энэхүү пүүзний
цуглуулаганд "f50 Messi", "11pro and adizero", "predator", "nitrocharge"
зэрэг "Adidas"-ын загварууд багтаж байгаа юм.
Түүнчлэн энэ шинэ пүүзний цуглуулаганд албан ёсны нүүр царайгааар
Месси, Дани Алвес, Оскар, Суарез нарын олон одод ажлахаар болсон байна.
"Adidas" компани энэхүү гутлын цуглуулагаа тамирчдын хурд, хүч, шаламгай
байдал, эр зоригийг бүрэн дүүрэн илэрхийлэх сайн цуглуулага болсон
хэмээн онцлож байгаа аж.
Б.Оюунсайтар
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих