Ерөнхий
сайд халаасан дахь мөнгөө юунд зарцуулснаа өнөөдөр тайлагнана. Алга
хоосон гүйцэтгэх засаглалын тэргүүнийг ажил хийлгэхийн тулд 50 тэрбум
төгрөг өвөртлүүлэхээр болсон нь сөрөг хүчнийхэнд таалагдаагүй. Ямартаа л
өнгөрсөн хугацаанд "Шинэчлэлийн 50 тэрбум”-ыг нь үргэлж шиншилсээр
ирсэн билээ. Тэгвэл Н.Алтанхуяг авсан барааныхаа жагсаалтыг ард түмэнд
ил болгох гэнэ. Хяналтгүй мөнгө хэрхэн зарцуулагдсан тухай олон мэдээлэл
бий. Тухайлбал, баруун, солгойгүй дур мэдэн зарцуулах 50 тэрбумын
наймыг нь УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн "Монос фарм трейд” компани
өвөртөлжээ. Тодруулбал, Ангиографийн аппарат 1.780 сая, 11 аймагт
комьпютер томографийн аппарат нийт дүн 6.265 сая гэхчлэн найман тэрбум
төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлсэн аж. Тус тоног
төхөөрөмжийн чанарын тухай асуудал хөндөгддөг ч тэгс гээд намждаг тухай
эрүүл мэндийн салбарынхан хэлж байсан юм. Мөн "Монгол эм импекс концерн”
дурангийн тоног төхөөрөмжийг 6.4 тэрбумаар, "Эйч энд Эйч” компани
суурин дижитал эхо аппарат 945 саяар, рентгэн зургийн тоног төхөөрөмж
1.199 сая төгрөгөөр нийлүүлжээ. Ийнхүү алдарт 50 тэрбумын тал нь эрүүл
мэндийн салбарт зарцуулагдсан байна.
Түүнчлэн дээрх хөрөнгөөр долоон ажил хийхээр төлөвлөсний нэг нь замын цагдаагийн бэлэн бус торгуулийн систем байлаа. Нийт үнийн дүн нь 1.8 тэрбум төгрөг бүхий энэ системийг "Смарт солюшн” хэмээх компани амандаа орсон үнээр шахсан гэлцдэг. Тухайлбал, нэг бүрийнх нь үнийг хоёр дахин нугалж замын цагдаагийн шалгах төхөөрөмж, зөөврийн хэвлэгч машиныг улсад шахсан тус компани 1.8 тэрбум төгрөг улсын төсвөөс авсан баримт ч бий. Ямартаа л тухайн үед 1.8 тэрбум төгрөгөөр 350 биш 3500 цагдааг торгуулийн машинтай болгох байсан гэх үг эдийн засагчдын амнаас цухалзаж байлаа. Учир нь тус хэвлэгчийн зах зээлийн үнэ 420-500 мянган төгрөг атал 1.474.902 төгрөгөөр шахсан гэдэг.
Өнгөрөгч оны зургадугаар сарын 28-ны өдрийн 101 тоот захирамжаар Ерөнхий сайдын төсвийн багцад тусгагдсан Засгийн газрын шинэ бодлогын нөөцийн 31.7 тэрбум төгрөгөөс "Эх хэлний эзэд” медиа хөтөлбөрт 293.1 сая, "Бумбардай” комикс есөн цуврал номыг санхүүжүүлэхэд 255.6 сая төгрөгийг шилжүүлэх эрхийг ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Санхүү хөрөнгө оруулалт, үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Бямбасүрэн нарт олгосон байдаг. Гэвч Ерөнхий сайдын захирамж гаргах үед тус байгууллагатай ЗГХЭГ ямар нэг хэлцэл байгуулаагүй, тендер зарлаагүй байсан аж. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын энэхүү захирамжаар шууд эдгээр байгууллагатай, эл үнийн дүнгээр хэлцэл байгуулж, мөнгө шилжүүлэх эрхийг өгсөн байдаг. Үүний дараа буюу 2013 оны долдугаар сарын 4-ний өдөр ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Сайханбилэг "Нүүдлийн зургаан өгүүлэмж” байгууллагын тэргүүн Н.Эрдэнэбаяртай гэрээ байгуулж, улмаар эхний 127 сая 800 мянган төгрөгийг "Голомт” банкны 1410009606 тоот данс руу шилжүүлжээ. Нөгөөтэйгүүр, "Бумбардай” хүүхдийн номыг санхүүжүүлэх эх үүсвэр Монгол Улсын Төсвийн хууль, Төсвийн байнгын хорооны тогтоолд тусгагдаагүй гэнэ. Уг номыг санхүүжүүлэх, гэрээ хэлцэл хийхтэй холбоотой аливаа хэлбэрийн тендер, сонгон шалгаруулалт явагдаагүй аж.
Түүнчлэн хэлцлийг хийгч "Нүүдлийн зургаан өгүүлэмж” гэх төрийн бус байгууллага 2013 оны гуравдугаар сард 20 мянган төгрөгийг өөрийн хөрөнгөтэйгөөр байгуулагдсан гэх боловч "Бумбардай” комикс зохиолд оюуны өмчийн гэрчилгээг Оюуны өмчийн газрын даргын долдугаар сарын 1-ний өдрийн тушаалаар олгосон байдаг. Мөн тус газраас 256 сая төгрөгөөр номын эх зохиолыг үнэлснээ долдугаар сарын 3-ны өдөр баталгаажуулжээ. Гэтэл Ерөнхий сайд Оюуны өмчийн газраас урьтаад зургадугаар сарын 29-нд захирамж гарган, энэ үнэлгээг баталгаажуулсан. Гэтэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг Оюуны өмчтэй зүйлд тендер зарладаггүй гэж мэдэгдсэн нь бий.
Бас нэг анхаарал татахуйц зүйл нь долдугаар сарын 4-ний өдөр ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Сайнбилэг "Боловсрол суваг” телевизийн гүйцэтгэх захирал Н.Мэндбаяр нар 2013-04 тоот гэрээ байгуулсан байдаг. Улмаар эхний санхүүжилт болох 146 сая 511 мянган төгрөгийг "Голомт” банкны 1901028285 тоот дансанд долдугаар сарын 8-ны өдөр шилжүүлсэн байна. Гэтэл гэрээнд уг төслийн зорилго, ач холбогдол, хүрэх үр дүн, агуулга, чанар гэх мэт гэрээний гол үндсэн шаардлагын талаар тусгаагүй. Гагцхүү тайз, тоног төхөөрөмж бусад гэсэн хаягтайгаар 35 сая, шатахуунд 13 сая гэх мэтчилэн төлөвлөжээ. Мөн гэрээ хүчин төгөлдөр гэхэд эргэлзээтэй. Учир нь гэрээний нэг тал болох Захиалагчийг төлөөлж Ерөнхий сайдын зөвлөх Б.Ган-Очир гэсэн хэсэгт гарын үсэг зурж баталгаажаагүй аж. Мөн хавсралт өртөг, ажлын задаргаа ч захиалагч талаар баталгаажаагүй тухай баримтуудыг шалгуулахаар АТГ-т хүргүүлж байсан удаатай.
Задаргаагүй мөнгө хэрхэн замбараагүй зарцуулагдаж байгаагаа тухай бас нэг баримт бий нь 2013 оны долдугаар сарын 10-ны өдөр ХААГА 2013/5, 31,102 гэсэн Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн худалдааны битүү төвийн барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ. Энэ гэрээгээр есөн тэрбум 768 сая төгрөгийн ажил гүйцэтгэх тендэрт "Ус орчин” компани шалгарчээ. Тус компанийн захирал Ж.Батбаяр гэгч гарын үсэг зурсан, нөгөө талд ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг баталсан, доор нь гэрээг төлөөлж ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Сайнбилэг, "Ус орчин” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Баярбямба гарын үсэг зурсан гэрээ бий. Гэрээний дагуу урьдчилгаа мөнгө болох 1.5 тэрбум төгрөгийг 2013 оны долдугаар сарын 31-нд "Голомт” банкны 1701001479 гэсэн данс руу шилжүүлжээ. Гол нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуулийн 24.3-т зааснаар нээлттэй тендэр хүлээн авах хугацааг 30 буюу түүнээс дээш хоногоор тогтооно гэсэн заалттай. Өөрөөр хэлбэл, 80 сая төгрөгөөс дээш ажил дээр хамгийн багадаа 30 хоногийн хугацаатай тендэр зарлана гэсэн үг. Гэтэл уг тендэрийг 2013 оны тавдугаар сарын 31-д зарлаад тендерийн материалыг зургадугаар сарын 17-д хүлээн авсан байдаг. Товчхондоо, 15 хоногийн хугацаатай зарласан. 9.7 тэрбум төгрөгийн өртөгтэй ийм том ажлыг хязгаарлагдмал тендэр хэмээн 15 хоногийн хугацаатай зарласан нь олон хардлага дагуулдаг юм.
Мөн Ерөнхий сайд хөрөнгөнөөсөө Төрийн шуудангийн үйлчилгээнд 1.9 тэрбум төгрөг зарцуулсаны 880 саяар нь шуудангийн машин худалдан авчээ. Ийнхүү Н.Алтанхуягийн авдран дахь 50 тэрбум төгрөг дууссан бололтой. Өнгөрсөн хугацаанд нэлээд хэл ам таталж байсан дээрх худалдан авалтынхаа талаар тэрбээр чухам үнэнийг цөөн үгээр хэлэх биз ээ. Буух эзэн, буцах хаягтай юм хойно, учиртай хө.
Л.НИНЖСЭМЖИД

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3203
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих