Тус хороо нь "Харилцаа холбооны тухай хууль”, "Радио долгионы тухай хууль”, "Шуудангийн тухай хууль”, тогтоомжид заасан чиг үүрэг, бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн тулд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тоо, хүн амын нягтаршил, газар нутгийн байршил зэргээс хамааруулан тодорхой тооны аймгуудад өөрийн орон нутаг дахь төлөөлөгчдийг томилон ажилуулж байна. Үүнд: Дархан-Уул, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл, Увс, Хэнтий, Баян-Өлгий, Сэлэнгэ, Ховд аймаг зэрэг болно.
Харилцаа холбооны зохицуулах хорооноос харилцаа холбооны салбарын үйл ажиллагаатай холбогдсон хууль эрх зүйн акт, зохицуулалтын журмыг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавьж, ялангуяа хөдөө орон нутагт үйлчилгээ явуулж буй иргэн, байгууллага, ААН-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, шударга өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэх, хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах, зохицуулах хорооноос гаргаж буй зохицуулалтын баримт бичиг, холбогдох шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх, тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг авахаар хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгөх, мэдээллийг шуурхай хүргэх чиглэлээр энэхүү сургалт, семинар зохион байгуулсан нь чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон байна. Энэ мэтчилэн цагаа олсон сургалт семинар нь иргэдэд ихээхэн ач холбогдол үзүүлж байгаа юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих