Хэрлэн сумын 6 дугаар багт шинээр ашиглалтад орж буй 17 дугаар цэцэрлэг нь 6 бүлэг 150 хүүхдийн хүчин чадалтай, 24 багш, ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болоод байна. Тус цэцэрлэгийн барилгын ажлыг улсын төсвийн 1,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар орон нутгийн "ДОЦ" ХХК барьж гүйцэтгэжээ.
2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс хүүхдүүдээ хүлээн авах тус цэцэрлэг 150 хүүхэд хүлээн авч сургуулийн өмнөх боловсрол эзэмшихэд бэлэн болоод байна. Тус цэцэрлэгт аймгийн төсвийн хөрөнгөөр дотоод тохижилт, зөөлөн эдлэл авахад дэмжлэг үзүүлж 6.0 сая төгрөгийг шийдвэрлэсэн юм.
Цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын их хурлын гишүүн Х,Болорчулуун, аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга О.Байгалмаа, БСУГ-ын дарга А.Нансалмаа болон албаны хүмүүс эцэг, эхчүүдийн төлөөлөл, иргэд оролцлоо.
Шинэ цэцэрлэгтэй болсноор хүүхэд багачуудын сурах орчин сайжирсанд эцэг эхчүүдийн зүгээс тус тойргоос сонгогдсон гишүүн болон орон нутгийнхаа удирдлагуудад талархаж байна гэдгээ энэ үеэр хэлж байлаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих