Үнэн алдартны загалмайн шашинтан болсон олон халимагуудын нэг Денис Кальмыков нь тэр үеийнхээ заншлаар Орос нэр авчээ. Тэгээд цэрэгт татагдан тэнгисийн цэрэгт хуваарилагдан авъяас чадвар нь тодорч 1706 онд Англид далайн цэргийн сургуульд суралцсан байна. 1713 онд тэрээр Оростэргэн ирж 1721 онд 1-р зэргийн ахмад, дараа нь Контр Адмирал цол хүртсэн анхны халимаг монгол хүн юм. Алба хаах хугацаандаа Кальмыков Астрахань, Кронштадын боомтын дарга, Балтын тэнгисийн хелөг онгоцны ахмад зэрэг олон хариуцлагатай ажлуудыг хашиж байгаад 1746 онд Санкт Петрбург хотноо таалал төгсчээ. Тэрээр Оросын далайн тээврийн дүрмийг боловсруулахад биечлэн оролцсон гэдэг. Талын халимаг монголчуудаас оросын тэнгисийн цэргийн Контр Адмирал дээд цолыг хүртсэн Денис Кальмыковын байгуулсан гавъяаг Оросын эзэн хаан өндрөөр үнэлсэн байдаг.
ХӨХ ТОЛБО
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3317
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих