АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Иран улс хэзээ ч цөмийн зэвсэгтэй болохгүй гэж мэдэгджээ. Ийм мэдэгдлийг өчигдөр твиттер хуудсандаа тавьсан байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт АНУ-ын цэргийн хүчин Багдад хотын нисэх онгоцны буудлын орчимд цохилт өгсний дараа Ойрхи Дорнодын нөхцөл байдал эрс хурцдав. Энэ үеэр Ираны нөлөө бүхий генерал Касем Сулеймани амиа алдсан юм.
Үүний хариуд Ираны эрх баригчид АНУ-ын эсрэг хатуу арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Хэрэв Тегераны талаас ямар нэг өш хонзон авах үйлдэл хийвэл Ираны түүх, соёлын дурсгалт 52 чухал цэгт цохилт өгнө гэж Трамп сүрдүүлжээ. Юнескод бүртгэлтэй газруудыг онилж байгаа нь олон улсын шүүмжлэлд өртөөд байгаа аж.
Учир нь АНУ, Иран улсууд зөрчлийн үед ч мөн адил соёлын өвийг хамгаалах гэрээнд гарын үсэг зурсан юм байна. Аль нэг тал нь гэрээний заалтыг зөрчсөн тохиолдолд олон улсын хууль дүрмийг дагаагүй гэх дайны гэмт хэрэгт тооцогдох юм.
Харин өчигдөр хэлсэн үгэндээ Трамп уг заналхийллээ дахин давтжээ. Тэрбээр “Тэд манай хүмүүсийг алж, тамлаж, бөмбөг дэлбэлж болдог юм бол бид яагаад тэдний соёлын дурсгалуудад халдаж болохгүй гэж? Ийм байдлаар явах нь үр дүнтэй” гэж мэдэгджээ.
Б.Ирээдүй
Эх сурвалж: BBC, Tass
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих