Чойбалсан хотыг зорин ирж яваа зочдыг хуучны Бумбат хотхон буюу "Танк”-ийн балгас угтдаг. Оросуудын барьж босгосон энэхүү хотхон 90-ээд оны сүүлчээс эзгүйдэж, оршин суугчид нь ч нүүн дайжсаар бүхэл бүтэн нурсан хот болж хувирсан билээ. Аймгийн төвийн үүд хаалга гэхэд нүүр улайлгамаар болсон уг газрыг цэвэрлэх тухай олон жил яригдсан нь саяхан биелэлээ олж, МАК компани хөрөнгө мөнгөний туслалцаа үзүүлэхээр болсон.
Бумбат орчмын газрыг цэвэрлэх ажил 5-р сарын сүүлчээс хийгдэж эхэлсэн ч саад бэрхшээл багагүй тулгамджээ. Тухайлбал Танк-д 8 га газар эзэмшдэг гэх иргэн Нацагдорж цэвэрлэгээ хийж байгаа хүмүүс рүү чулуу нүүлгэн, замыг нь хааж эсэргүүцэл үзүүлсэн байна. Хэрлэн сумын хуучин удирдлагууд дээрх 8 га газрыг түүний гэр бүлийн мэдэлд өгсөн гэж ярьдаг ч эзэмших бичиг баримтгүй гэнэ. Тиймээс цагдаагийн хүчийг ашиглан зохицуулалт хийхээс аргагүй болсон аж.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих