Хаврын чуулган эхэлснээс хойш л дарга сайд нарын суудал халаа сэлгээ хэмээн мэтгэлзсээр өнөөг хүрч байгаа УИХ-ын ээлжит хэрүүл хэзээ дуусаж ард иргэдийнхээ амьдрал ахуй, улс орныхоо эдийн засгийг харах юм болдоо хэмээн харж хүлээж буй иргэдийн хүлээлт өнөөдөр ёстой л "бухын доодохыг харж үнэг турж үхэв" гэдгийг үлгэр болж байна.
Чухамдаа бол УИХ-ын хаврын чуулганы халуухан сэдэв болсон "Давхар дээл"-ийг тайлах тухай асуудал. Энэ асуудлын намжаагүй байхад ҮХАА-н сайд Х.Баттулга давхар дээлээ тайлж сул гишүүн болсноор ҮХААЯ-ны сайдын суудал хоосон хоцорсон билээ. Харин энэхүү суудалд суулгах эрхэмийн нэрийг УИХ-ын олонхийн суудлыг авсан АН дотроос дэвшүүлсэн нь Ш.Түвдэндорж гишүүн байлаа.
Энэхүү шийдвэрийг эсэргүүцэх гишүүд нилээдгүй байсан ба УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Ш.Түвдэндорж жагсаалтаар орж ирчихээд хоёр жил Их хуралд суулаа. Тэгсэн Их хурлын чуулганы хуралдаанд бүтэн жил харагдаагүй ш дээ. Нэхэл дагуул болж байж Хууль зүйн байнгын хорооны даргын албандаа хэвээр үлдсэн. Түүнээс хойш л ганц нэг харагдах боллоо. Ерөөс энэ яаманд яагаад мэргэжлийн хүн тавьж болдоггүй юм бэ. Мал мэдэхгүй, хөдөө мэдэхгүй, газар тариалан мэдэхгүй, Монголын Ардчилсан холбоо гэж хийрхэхээс өөр зүйл мэддэгүй нөхрийг сайдад томилох гээд байх юм. Энэ арай дэндэж байна” хэмээн бухимдлаа илэрхийллээ.
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих