Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоолоор батлагдсан
"Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах
журам”-ын дагуу Дорнод аймагт төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг
цахим хэлбэрээр Политехник коллежийн Зүүн бүсийн арга зүйн төвийн
Компьютер мэдээллийн төвд 2014 оны 06 дугаар сарын 09 ны өдөр зохион
байгууллаа.
Төрийн жинхэнэ албаны Дэс түшмэлийн ангилалын 9 ажлын байранд 45 иргэн,
туслах түшмэлийн ангилалын 12 ажлын байранд 78 иргэн, нийт 123 иргэн
бүртгэгдэж шалгалтад орсноос, дэс түшмэлийн ангилалд 25 иргэн, туслах
түшмэлийн ангилалд 20 иргэн, нийт орсон иргэдийн 36,6 хувь болох 45
иргэн тэнцлээ.
Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалтыг 2013 оноос эхлэн цахимаар авдаг болсноос хойш тэнцэж байгаа иргэдийн тоо нэмэгдэж 21 хувиас 36,6 хувь болтол өссөн дүнтэй гарсан нь манай залуучууд шалгалтад сайн бэлтгэж, амжилттай оролцож байгаа нь харагдлаа.
Б.Отгонбавуу
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих