Манай улсад өнөөдрийн байдлаар шинэ корона вирусийн халдвар бүртгэгдээгүй. Гэхдээ холбогдох албаныхан өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна. Тухайлбал, өвчлөл гарсан улс орноос зорчиж ирсэн иргэдэд шинж тэмдгийн хяналт тавьж хэрэв халуурсан, амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдол бүрийг ХӨСҮТ-д тусгаарлаж вирус илрүүлэх шинжилгээ хийж байна.
Мөн өнгөрсөн баасан гарагт Улсын онцгой комисс сургууль, цэцэрлэгийг ирэх гуравдугаар сарын 2-н хүртэл хаах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг энэ долоо хоногийн даваа гараг буюу нэгдүгээр сарын 27-ноос эхлэн улс даяар мөрдөж буй. Монгол Улсад коронавирус илрээгүй ч урьдчилан сэргийлэх, ханиад томууны үеийн эрсдэлийг бууруулах үүднээс Улсын онцгой комисс дээрх шийдвэрийг гаргасан юм. Энэ шийдвэрийг ерөнхий боловсролын сургуулиуд өмчийн хэлбэр үл харгалзан мөрдөж байна. Мөн Засгийн газар өнгөрсөн ням гарагт хуралдаж, их дээд сургуулиудыг гуравдугаар сарын 2-ыг хүртэл хаасан. Түүнчлэн олон нийтийг хамарсан урлаг, соёл, спорт, хурал, сургалтын арга хэмжээг бүхэлд нь хориглосон.
Ийнхүү улс орон даяар хөл хорио тогтоож, албаныхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Гэвч бага насны хүүхдүүдийг олон нийтийн газраар дагуулж явах нь эрсдэл дагуулсаар байгааг сануулах хэрэгтэй байх. Шийдвэр гаргах түвшнийхэн дэлхий нийтийг цочроож буй аюулт өвчнөөс сэргийлэхийн тулд бүхий л арга хэмжээг авч байна. Харин олон нийт энэ шийдвэрийг биелүүлэх шаардлага үүсээд байгаа юм. Иргэдийн хувьд Засгийн газар болон Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэр бол таны хүүхдийг амрааж байгаа бус аюулт өвчнөөс хамгаалахын тулд хөл хорио тогтоосон. Иймээс энэ шийдвэрийг иргэн дээрх шийдвэрийг мөрдлөг болгож, халдвараас урьдчилан сэргийлэх шаардлага тулгараад байна. Халдварт өвчинтэй ганц эрүүл мэндийн байгууллага тэмцэхгүй. Иргэн бүрийн хүчин чармайлт чухал. Иймээс иргэн та маскаа зүү, гараа сайн угаа. Өөрийгөө болоод гэр бүлээ сэргийлэх ариутгалыг хэвшил болго!!! Дахин сануулахад, шийдвэр гаргах түвшнийхэн амралт бус хөл хорио тогтоосон.
О.Онон
Эх сурвалж: Olloo.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих