Коронавирусний халдвар тархаад буй энэ үед Хятадаас ирэх жуулчдын тоо буурсны улмаас Европын холбооны аялал жуулчлалын салбар хэдийнээ 1 тэрбум еврогийн алдагдал хүлээгээд байна хэмээн Европын комиссын орлогч дарга Валдис Домбровскис мэдэгдсэн байна. "Бид нөхцөл байдал хэрхэн өрнөхийг ажиглаж байгаа.
Вирусийг тогтоон барих арга хэмжээ хэр үр дүнтэй байхаас их зүйл хамаарна” хэмээн тэрээр мөн мэдэгдсэн байна. Коронавирусний халдвар тархасны улмаас Европын холбоо эдийн засгийн хохирол амсаж байгаа нь тодорхой хэдий ч нийт яг хэдий хэмжээний алдагдал хүлээсэн талаар тэрээр нарийн тодорхой тоо баримт дурдаагүй байна.
Э.Аянзаяа
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=33804
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих