Эрүүл мэндийн яамнаас Короновирусын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "Өчигдрийн байдлаар нийт 237 хүнд шинжилгээ хийгдсэн. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилээр гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Уг иргэнийг шууд ганцааранг нь тусгаарласан байсан. Ингэснээр манай улсад коронавирусийн 16 дахь тохиолдол бүртгэгдээд байна" гэлээ.
Эрүүл Мэндийн яам:
- Өнөөдрийн байдлаар, дэлхийн 212 улс оронд "Ковид-19" халдвар бүртгэгдэж, нэг сая 282 мянга 930 хүнд халдвар авсан байна.
- Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөж ирсэн буюу нийт батлагдсан тохиолдлын тоо нэгээр нэмэгдэж, коронавируст "Ковид-19" халдварын тохиолдол 16 боллоо.
- Тухайлбал, өнгөрсөн 03 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө ОХУ-аас зорчиж ирсэн, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан 5 иргэний давтан шинжилгээгээр нэг хүнд нь "Ковид-19" халдвар илэрчээ.
- Нийт 14-21 хоногийн хугацаанд тусгаарлагдаж буй тухайн иргэний анхны шинжилгээнд халдвар илрээгүй боловч 04 дүгээр сарын 07-нд хийсэн давтан шинжилгээгээр ийнхүү халдвартай болох нь батлагдсан байна.
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 14, Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор зорчиж ирсэн 192 хүний давтан шинжилгээнд халдвар илрээгүй.
- Мөн тандалт, судалгааны чиглэлээр уушгины хатгалгаа өвчтэй хүмүүсийн 25 сорьцонд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.
- Улсын хэмжээнд тусгаарлах байруудад нийт 1484 хүн ажиглалт, хяналт, тандалт, шинжилгээнд хамрагдаж буй бөгөөд 300 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.
- 2020.04.07-нд нийт 92 хүн тусгаарлах байрнаас гарч, гэрийн тусгаарлалтанд шилжсэн байна.
У.Мандах, Fact.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих