Мэргэжлийн хяналтын ерөнхий газар "Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн
өмчит компанийн санхүүд шалгалт хийжээ. Шалгалтаар 2009 онд акт
тогтоосон 91 сая төгрөгийн арван сая төгрөгийн актыг барагдуулаагүй
байсан учраас шүүхэд хандахаар болжээ.
Мөн 2012 онд гүйцэтгэх захирал байсан С.Адьяасүрэн тушаал гаргаж ТУЗ болон Хяналтын зөвлөлийн найман гишүүнд 24 сая төгрөгийн үр дүнгийн шагнал, нэг хүнд орон сууцны дэмжлэг үзүүлсэн нь илэрчээ. Шалгалтаар тус компанийн удирдлага харилцагч байгууллагууддаа шинэ жилээр 26 сая төгрөгийн бэлэг хүргүүлсэн байна.
Компанийн аймаг, дүүрэг дэх салбаруудад ч цөөнгүй зөрчил илэрснийг тогтоосон хугацаанд арилгахыг улсын байцаагчид үүрэг болгож, 136 сая төгрөгийн торгууль тавьжээ.
ЗУУНЫ МЭДЭЭ

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3429
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих