"Ла Нати” буюу Швейцарийн шигшээ эцсийн мөчид хожлоо
Өнгөрсөн шөнө Монголын цагаар 00:00 минутанд Швейцарийн шигшээ баг Эквадорын багийг эзэн багийн дүрээр хүлээн авч эцсийн мөчид буюу сүүлийн минутанд хожлын гоолыг оруулж улмаар 3 оноогоо хүртлээ. Энэ тоглолтонд Швейцарь 2:1 харьцаатай ялсан байна.
Бүрэлдэхүүн
Е хэсэгт багтсан Швейцарь болон Эквадорын шигшээ баг нээлтийн тоглолтын хүрээнд тун сонирхолтой, үзүүштэй тоглолтыг үзүүлсэн ба харилцан нээлттэй довтоллоо.
Талбайн эзний дүрээр тоглосон Швейцарийн шигшээ багийн бүрэлдэхүүн 4 жилийн өмнө Өмнөд Африкт очсоноосоо харьцангуй чансаа дээшилж, Европт даяар шуугиан тарьсан хэд хэдэн тамирчин гарааны бүрэлдэхүүнд гарсан байлаа.
Хаалгачаар мэдээж Бундеслигийн шилдэг хаалгачдын нэг Беналио тоглосон.
Уг тоглолтын турш найдвартай хаалтыг үзүүлсэн ч бага зэргийн сул алдаануудыг хийсэн юм.
Хэдий 90 минутын турш нэг гоол алдаж, гайхалтай хаалтуудыг үзүүлж чадаагүй ч тоглолтын төгсгөл рүү Беналио Швейцарийн аминд орж, үнэхээр найдвартай байж чадлаа.
Хамгаалалтын хувьд мэдээж Лихтштайнер, Журу тэргүүтэй тоглогчид гарсан бол Отмар Хицфелдийн нууц хөзөр хагас хамгаалалт, ялангуяа довтлогоог дэмжих байрлалд байсан.
Мэдээж тоглолт эхлэхийн өмнө олон хөгжөөн дэмжигчийн найдварыг хүлээгээд байсан Шакири гараанд гарч Дрмич довтлогооны байрлалд тоглов.
Эквадорын шигшээ баг сонгон шалгаруулалт болон нөхөрсөг тоглолтуудад гаргасан бүрэлдэхүүндээ онцын өөрчлөлд оруулаагүй.
Эннэр Валенсиа, Антонио Валенсиа, Монтеро, Кайседо зэрэг түлхүүр тоглогчидоо гаргаж хаалганд Домингезийг тоглууллаа.
Бүрэлдэхүүний хувьд онцын өөрчлөлтгүй байсан Эквадорын шигшээ тактикийн хувьд ч довтлогоог чухалчилсан арга барилыг сонгосон юм.
Гоолууд
Тоглолтын эхнээс 2 баг нээлттэй довтлогоог хийж байсан ч Швейцарийн шигшээ баг бөмбөг эзэмшилт, довтлогооны санаачилга, аюултай момент үүсгэж байгаа зэргээрээ хавьгүй илүү байлаа.
Гэхдээ нөхцөл байдал Эквадорын талд шилжиж тоглолтын 22 дахь минутанд хаалттай цохилтоос ирсэн бөмбөгийг довтлогч Эннэр Валенсиа "чулуу” болгон мөргөж нягт хамгаалалттай байсан Швейцарийн хаалгыг мялаасан юм.
Ийнхүү тоглолтын эхний үед гоол оролгүй Эквадорын шигшээ багийн давамгайллаар өндөрлөсөн ч гайхалтай тактикийн мэргэжилтэн Отмар Хицфелдийн хоёрдугаар үе эхлэхэд оруулсан сэлгээ эхнээсээ үр дүнгээ өгөөд эхэлсэн ажээ.
Хоёрдугаар үеийн эхэнд талбайд гарсан Швейцарийн шигшээ багийн Мехмеди тоглолтын 48 дахь минутанд булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг амжилттай мөргөж тооны харьцааг тэнцүүлсэн юм.
Ийнхүү Швейцарийн тоглолт илт сэргэж, цөлөөт цохилтуудыг тун муу гүйцэтгээд байсан Шакиригийн оронд Родригезийн цохилтууд нүдээ олсон.
Ийнхүү тоглолт 90 дэх минут хүртэл ямар нэгэн гоолгүй үргэлжилсээр шүүгчийн сунгасан 3 дахь минутанд мөн сэлгээгээр гарч ирсэн довтлогч Сеферович зүүн жигүүрээс ирсэн дамжуулалтыг амжилттай хаалганд оруулж эцсийн мөчид Швейцарийн шигшээ 3 оноог авлаа.
Уг тоглолтонд 2 гоолын дамжуулалтыг өгсөн Швейцарийн Родригезийн онцлох хэрэгтэй. Мэдээж Швейцарийн шигшээ багийн дасгалжуулагч Отмар Хицфелдийн ур ухаан урьд шөнө багт нь 3 оноог авчирлаа.
Онцлох үзүүлэлтүүд
- Швейцарийн шигшээ баг тоглолтын явцад нийт 428 дамжуулалт амжилттай болгосон бол Эквадорын шигшээ 226 дамжуулалт амжилттй болгожээ.
- Харин алсын дамжуулалт хийсэн тоогоороо Эквадор илүү ба тэд 50 алсын дамжуулалт хийсэн бол Швейцарь 38-г хийжээ.
- Довтолгооны хувьд 2 багийн ихэнх цохилт талбайн төвөөс хийгдсэн бол 2 баг ердөө тус бүр 2 довтолгоог зүүн жигүүрээс хийж, баруун жигүүрээс нэг ч довтолгоо хийгээгүй байна.
- Эквадорын шигшээ баг ДАШТ-ний өмнөх нөхөрсөг тоглолтуудад Швейцариас илүү үзүүлэлттэй тоглосон.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих