Ингээд хүүгийнх нь сургууль төгсөх төгсөлтийн баяр ч болж, бүх эцэг эхчүүд хүүхдүүддээ баяр хүргэхээр ирсэн байв.
Багахан шиг хайрцаг гартаа барьсан аавыгаа хүү нь тэвэрч сургуулиа төгссөнөө баяртайгаар дуулгалаа. Энэ мөчид аав нь хүүдээ хайрцагтай бэлгээ өгөв. Хүү хайрцагны таглааг нээн үзтэл хавтсан дээр нь өөрийнх нь нэрийг гоёмсгоор сийлсэн Библи судар байж байх нь тэр.
Бэлгийг хараад хүүгийн царай хувьсхийв. Эцэг нь үг хэлэх гэтэл хүү үгийг нь таслаад хэлүүлсэнгүй. "Таны надад зориулсан зүйл чинь ердөө л энэ үү?” Ингэж хэлээд хүү эцгийнхээ бэлгийг ч авалгүй чулуудчихаад яваад өгөв…
Энэ явдлаас хойш олон жил өнгөрчээ… Хүү сургуулиа төгсөөд бие даан амьдарч орон гэр, хань ижил, үр хүүхэдтэй болов. Хэнээс ч дутахгүй сайхан амьдрах болов. Гэсэн ч түүнд хөгшин настай эцэг нь үе, үе бодогдон үгүйлэгдэнэ. Төгсөлтийн баярын тэр нэг өдрөөс хойш хүү нэг ч удаа эцэгтэйгээ уулзсангүй. Удтал зовж шаналсаны эцэст тэрээр юутай ч төрсөн гэртээ удахгүй очиж, өөртэй нь уулзахаар болсноо эцэгтээ дуулгасан захидал илгээв.
Гэвч ааваас нь түүнд хариу захидал ирсэнгүй. Харин эцэг нь нас барж бүх хөрөнгөө хүүдээ өвлүүлэн үлдээсэн тухай бяцхан зурвас л эргэн иржээ. Энэ мэдээг дуулсан залуу сэтгэлийн зовлон шаналлаа арайхийн дийлж эцгийнхээ гэр рүү яаравчлан очлоо.
Залуу төрсөн гэртээ эргэж ирээд аавтайгаа өнгөрүүлсэн жаргалтай хүүхэд нас, өөрийг нь л гэж амиа тавьдаг байсан хайрт аавыгаа дурсан санаж, эмгэнэн гашуудав. Түүний сэтгэл зүрх нь чимчигнэн өвдөв. Гэсэн ч тэр үүрд хожимджээ.
Тэгээд аавынхаа хэрэглэж байсан эд зүйлсийг эмхлэн цэгцлэх ажилд оров. Энэ үед төгсөлтийн баярын үеэр аавынх нь бэлэглэсэн өнөөх Библи судар гараад иржээ. Яг л түүний уурлаад хаяад явсан тэр янзаараа байж байх нь тэр. Залуу тэр үед болсон явдлыг дурсан санаж, өөрийгөө зүхэн зүхэн номыг нээж хуудсуудыг нь аажуухан эргүүлж үзлээ. Дараа нь номыг хайрцагнаас нь сугалан гаргаж ирэв. Гэтэл Библи судар хийсэн хайрцагны ёроолоос бэлэгний зориулалтаар ихэд нямбайлан боож бэлтгэсэн машины түлхүүр гараад ирэх нь тэр.
Түлхүүр дээр өөрийнх нь нэрийг сийлсэн байв. Харин түлхүүрийн оосор дээр "Энэ яваа насны минь ганц бахархал болсон хайртай хүүдээ зориулав. Ааваас нь…” хэмээн бичсэн бичиг сийлээстэй байлаа…
Хүн та амьдралаа аз жаргалтай байлгая гэвэл үүн шиг хожим нь гэмших зүйл битгий хийгээрэй. Бодлогогүй хийсэн үйлдэл бүр үргэлж гэмшил дагуулж байдаг жамтай… Эцэг эхээ хайрлах хайр бүх хайрын эхлэл байдаг юм шүү.
Юманд үргэлж хүлээцтэй хандаж, хамгийн сүүлд шийдвэрээ гаргаж сурцгаая…
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих