ХӨСҮТ -ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд/2020.07.11/ оролцож, COVID-19 халдварыг илрүүлэх шинжилгээний хариунуудыг танилцууллаа.
Өчигдөр вирус судлалын лабораториудад нийт 681 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарчээ.
Тодруулбал, Долдугаар сарын 10-ны өдөр Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 хүн болон ажиглах байранд тусгаарлагдсан 262 хүний шинжилгээнээс коронавирус илэрсэнгүй.
Мөн өнөөдөр ХӨСҮТ-ээс дахин гурван хүн эдгэрч, дараагийн сувилал руу шилжлээ. Ингээд манай улсад бүртгэгдсэн коронавирусийн батлагдсан 227 тохиолдлын 200 нь эмчлэгдэж, эмнэлгээс гарсан байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих