Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро Каракас Иранаас зэвсэг, пуужин худалдаж авах боломжийн талаар судална гэж мэдэгджээ. Тэрээр энэ мэдэгдлийг нийтийн цахим сүлжээгээр дамжуулсан конгрессийн цахим хурлын хүрээнд уржигдар хийсэн байна. Мөн Каракас дундын болон холын тусгалтай пуужин худалдаж авахаар Тегерантай хэлэлцэж байна гэсэн Колумбын ерөнхийлөгч Иван Дукегийн саяхан хийсэн мэдэгдлийн талаар дурджээ. Николас Мадуро "Иван Дукегийн санаа үнэхээр муу биш юм. Энэ санаа надад төрж байгаагүй юм байна” гэж Иракийн технологид найдаж байгаагаа онцолсон байна. Түүнээс гадна Венесуэль улс тусгаар тогтнолоо хамгаалахын тулд зэвсэг худалдаж авах, хэрэгтэй зүйлсээ худалдаж авахыг хориглодоггүй. Иран бидэнд сум, пуужин худалдах боломжтой бол бид ч худалдаж авах боломжтой. Гэхдээ судлах хэрэгтэй гэж нэмж мэдэгджээ. Ерөнхийлөгч Николас Мадуро хийсэн мэдэгдэлдээ Венесуэлийн Батлан хамгаалахын сайд Владимир Падриног хуурай газар, агаарын болон пуужингийн дайралтаас хамгаалж бэхжүүлэх боломжийг шалгахын тулд Ираны холын, дундын болон ойрын тусгалтай пуужингийн үнэ ханшийг тогтоохыг хүссэн байна. Нөгөө талаар ерөнхийлөгч Николас Мадуро "Венесуэль улс орчин үеийн цэргийн тоног төхөөрөмжтэй болсон. Гэхдээ энэ нь хэн нэг рүү халдах биш. Зөвхөн империалзмын халдлагаас эх орноо хамгаалахын тулд” гэж мэдэгджээ. Мэдэгдлийнхээ төгсгөлд тэрээр Колумбын ерөнхийлөгч Иван Дукегийн хийсэн мэдэгдэл нь Колумбын бодит асуудалд төвлөрөөд байгаа анхаарлыг сарниулах, Венесулийн эсрэг хийж байгаа халдлагаа зөвтгөх зорилгоор хийсэн болохыг онцолсон байна.
Х.ОюунболдЭх сурвалж: "Зууны мэдээ” сонин
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=34993
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих