ТОКИО. /РИА Новости/.Парламентын төлөөлөгчдийн танхимын депутатуудын олонхийн саналыг авсан Сүга Ёшихидэ Японы Ерөнхий сайд боллоо.
Санал хураалтын үйл явцыг парламентын доод танхимын цахим хуудас шууд дамжуулан хүргэжээ. Доод танхимын 462 депутатаасэрх баригч Либерал-Ардчилсан намын шинэ даргаСүгад 314 нь саналаа өгсөн байна.
Төлөөлөгчдийн танхим шинэ ерөнхий сайдаа сонгохоор лхагва гарагт ээлжит бус хуралдааныг явуулсан юм. Доод танхимд Либерал-Ардчилсан нам болон Комэйто нам 465 суудлаас 313-ыг нь эзэлдэг. Иймд Сүга Ёшихидэгийн ялалтыг таамаглах боломжтой байжээ.
Абэ Шинзо эрүүл мэндийн шалтгааны улмаас албан тушаалаасаа огцрох тухайгаа 8 дугаар сарын сүүлчээр мэдэгдсэний дараа шинэ ерөнхий сайдыг сонгох шаардлагатай болсон юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих