Эдинбургийн их сургуулийн эрдэмтэд гадаад хэл сурах нь хүний тархины
үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг болохыг тогтоожээ. Хэл сурахьш тулд
шинээр үг цээжлэх нь тархины эд эсийг залуужуулдаг, тэр хэрээр
хөгшрөлтийг сааруулдаг гэдгийг тогтоохын тулд бүтэн 60 жилийн турш
судалгаа хийсэн байна. Тэд 11 настай 262 хүүхдийг сонгон туршилтад
хамруулсан байна. Хүүхдүүдэд үе шаттайгаар даалгавар өгч удаан хугацааны
турш тархины үйл ажиллагааг нь хянаж байжээ. Улмаар эдгээр хүмүүсийг 70
нас хүрэхэд нь дахин шинэ даалгавар өгч оюуны чадварыг нь тогтооход
хоёр, гурав дахь гадаад хэлээ сурч буйгийнх нь тархины үйл ажиллагаа тун
сайн, үеийнхнээсээ хамаагүй залуу байсан гэнэ. Түүнээс гадна судлаачид
гадаад хэл сурахад нас ямар ч хамаагүйг энэ туршилтаараа нотолж чадсан
байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3514
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих