Цаасан ба цахим даргатай болсон АН-ынхан хэн нь албан ёсны дарга вэ гэдгээ өөрсдөө ч ойлгохоо больчихоод байна. О.Цогтгэрэл үү, М.Тулгат уу. Хэнийг нь АН-ын гишүүд хүлээн зөвшөөрч байна вэ?
Жирийн гишүүд нь таньдаггүй компаниараа овоглосон улстөрч биш- УИХ-ын гишүүн
Улс төрд хөл тавихдаа анхнаасаа мөнгөөр зодож, жирийн гишүүдээсээ давуу эрх эдлэн УИХ-д орсон О.Цогтгэрэлийг Увсынхан танихаас биш АН-ын жирийн гишүүд мэдэх ч үгүй.
УИХ-ын гишүүн болсон ч өнөөдрийг хүртэл ТЭСО-гийн гэх компаниараа л овоглож яваа улстөрч биш УИХ-ын гишүүн. Тиймдээ ч цаасан сунгаагаар дарга болсон түүнийг хүлээн зөвшөөрөх хүн АН-д алга.
"Тамгагүй” дарга Ц.Туваан, битон Ганбаа, баянхонгорын Адьяасүрэн гээд Ерөнхийлөгч Х.Баттулгын хамааралтай УИХ дахь АН-ын хэдхэн гишүүнээс өөр дэмжлэггүй талаар намын байраар нь ярьж байна. Нийт гишүүдийн 49 хувь нь цаасан сонгуульд оролцож 54 хувь нь О.Цогтгэрэлийг дэмжсэн гэж мэдээлж байгаа. Гэвч санал хураалт дуусаад хоёр хоног өнгөрсөн ч бусад өрсөлдөгч нарынх нь саналын дүнг одоо хүртэл зарлаагүй. Энэ нь О.Цогтгэрэлийг шударгаар ялсан гэдэгт өрсөлдөгч нар нь ч итгэхгүй байна. Анхнаасаа энэ хүнийг ялуулах нь тодорхой байсан. Тиймдээ ч Женкогийн дэглэлттэй энэ шоунд оролцогчдоос Пүрэвдавгаас бусад нь сэтгэл хоосон үлджээ. Хүн мөнгөтэй байж болно харин ёс зүйтэй байх хэрэгтэй хэмээн тэд ярьж байна. Дээрээс крандуулж, мөнгө тараалгаж АН-ын дарга болдог байсан юм бол ардчилсан нам, ардчилсан сонгууль гэж байх хэрэггүй хэмээн өрсөлдөгч нар нь бухимдаж буй. Гэвч нэгэнт талцаж, бутарсан АН-ынхаа нэрийг бодож "даргын” хэрүүл хийлгүй тэвчээд өнгөрье ч гэж хоорондоо ярилцжээ.
"Цахим” дарга М.Тулгатыг МоАХ-ны залуучууд дэмжиж, хүлээн зөвшөөрч эхэлжээ
Харин "цахим”-аар сонгогдсон тамгатай АН-ын дарга М.Тулгатын хувьд шаал өөр хандлага, шоо шинэ эрч хүч, итгэл найдвар төрүүлж эхэлжээ. МоАХ-ны анхны тэмцэгч, ардчиллын дуу хоолой авга ах Цогтсайхан болон аав Майнбаярын нөлөөллөөр Монголын ардчилсан холбооны залуучууд бүгд М.Тулгатыг хүлээн зөвшөөрч дэмжихээ илэрхийлж эхэлжээ. Үндсэндээ АН-ын залуу үе шинэ, залуу даргаа тойрон нэгдэж эхэлсэн мэдээлэл байна.
"Тувааны” АН-ын даргын сунгаанд өрсөлдөн шударга бусаар О.Цогтгэрэлд ялагдсан гэх О.Амартүвшин хүртэл М.Тулгатыг хүлээн зөвшөөрч, хамтран ажиллахаар болжээ. О.Амартүвшингийн хувьд О.Цогтгэрэлийн хамгийн хүчтэй өрсөлдөгч байсан. Гэвч түүнийг Женко хүчээр дарж, нэр татахыг хүртэл тулган шахаж байсан билээ.
Их мөнгөний өмнө хүчгүйдсэн ч эр зоригоороо шударгаар өрсөлдсөн О.Амартүвшинг хамгийн өндөр санал авсан хэмээн таамаглаж байв. ч дүнг нь одоо хүртэл зарлахгүй нууцалсан. Тиймээс хэрэв "Тувааны” сунгаа шударга явагдсан бол О.Амартүвшин ялахаар байсан хэмээн гишүүд нь ярьж байна. Гэхдээ ямар ч байсан хоёр талд намын даргын сунгаанд өрсөлдсөн залуус ойлголцож О.Амартүвшин М.Тулгаттай гар бариад байгаа аж.
Ч.Явуу
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=35346
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих