Хэрлэн сум, Матад сумыг шар төвшинд шилжүүлсэнтэй холбогдуулан уралдаан тэмцээн, аялал зугаалга, үзэсгэлэн худалдаа, цахим тоглоомын газар, диско бар, хүүхдийн тоглоомын талбайг хязгаарлаж байна. Өнөө оройн 22 цагаас хойш 8 хоногийн хугацаанд үйлчилнэ. Архи согтууруулах ундаагаар үйлчлэх, түүнийг худалдан борлуулахтай холбоотой дээрх хугацаанд 10 цагаас 20 цагийн хооронд зөвхөн пиво дарсаар үйлчлэхийг зөвшөөрч байна. Шар төвшинд шилжсэн 2 сумын ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд зогсоож байна. Улмаар дээрх хугацаанд Чойбалсан хотоос сумдууд руу гарах хөдөлгөөнийг хязгаарлаж зөвхөн дотогш нэвтрүүлнэ. Матад сумын тухайд, гарах орох хөдөлгөөнийг бүрэн хязгаарлалаа.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=35356
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих