Засгийн газар экспортыг тасалдуулахгүй байх үүднээс шаардлагатай бүх арга хэмжээг авч байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Тухайлбал PCR аппарат нийлүүлж, уртын болон богинын тээврийн хэрэгслийг холилдуулахгүй байх үүднээс хязгаарлалтын зурвас үүсгэсэн. Дотоодын цэргийн алба хаагчдыг ажиллуулж байгааг дурдав. Цаашид Өмнөговь, Дорноговь аймагт хэрэгцээтэй байгаа вакциныг богино хугацаанд нийлүүлэх чиглэлийг Эрүүл мэндийн сайдад өгөв. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад үүрэг болгов. Ингэснээр дээрх хоёр аймаг Ногоон бүс болж, энэ хэрээр экспорт хэвийн болох боломжтой гэж Ерөнхий сайд үзэж байна. Ерөнхий сайд мөн өдөр Гашуунсухайт боомтод ажиллалаа. 2021 оны 04 дүгээр сарын 30-ны байдлаар 67 мянга гаруй тээврийн хэрэгсэл /54,500, зэсийн баяжмал 9,002, бараа материал 4,200 гаруй/-г улсын хилээр нэвтэрсэн байна. Цаашид боомтын өргөтгөл, шинэчлэлтийг эрчимжүүлэх, Цагаан хад суурьшлын бүсийг эрчим хүчинд холбох, Монгол, Хятадын химлийн боомтын "Ногоон бүс гарц” түр журмыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх санал тавилаа. Эдгээрийг судлаж шийдвэрлэнэ гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих