"Салхи" нэртэй, тэнгэрийн цэнхэр өнгетэй, хоёр хүний суудалтай, салхи татуулан хурдалмаар энэ машины загварыг
Т.Эрдэнэчулуун зохион бүтээсэн юм. Тэрээр Германы автомашины хамгийн
том үйлдвэр "Ренаулт" компанид зохион бүтээгчээр ажилладаг бөгөөд тус
үйлдвэрийн Франц, Бразил, Солонгос, Испани, Румын дахь салбарт ажиллаж
олон брэндийн машинуудын загварыг гаргасан, дэлхийд нэртэй зохион
бүтээгч юм.
Тэрээр нийслэлийн I сургуулийг төгсөөд 1992-1998 онд Карлын их сургуулийг урлаг судлаач мэргэжлээр төгсчээ. Т.Эрдэнэчулууныг их сургууль төгсөх жил нь "Ренаулт" үйлдвэрийн 100 жилийн ой тохиожээ. Тус ойг угтаж зарласан машины загвар зохион бүтээх олон улсын уралдаанд Т.Эрдэнэчулуун "Сандал" загвараараа дөрөвдүгээр байр эзэлж тус үйлдвэрээс загвар зохион бүтээгчээр ажиллах урилга авсан гэдэг.
Т.Эрдэнэчулууны загваруудаас хамгийн алдартай нь "WIND" буюу салхи юм. Худалдаанд гарсан даруй нь Францын телевиз, сэтгүүл, сонинууд "Салхи"-ийн талаар шуугиж байлаа. Тэрээр 2001 оноос хойш "Ренаулт"-д ажиллаж дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлсон олон брэндүүдийг бүтээж яваа чадварлаг монгол залуу юм.
ХӨДӨЛМӨР
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих