Энэ сарын 17-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 270 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 189 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Ослын улмаас нийслэлд 2, орон нутгийн замд 6 хүн гэмтэж, хоёр хүний амь хохирсон байна. Тухайлбал:Орон нутагт2021.06.17-ны 08 цагийн орчим Архангай аймгийн Өлзийт сумын нутагт согтуурсан үедээ Haojim маркийн улсын дугааргүй мотоциклын жолооч өндөр хүчдэлийн шон мөргөж жолооч гэмтсэн.
2021.06.17-ны 22 цагийн орчим Архангай аймгийн Хашаат сумын нутагт Даюун маркийн улсын дугааргүй мотоцикл жолоодож яваад онхолдож зорчиж явсан хүүхэд гэмтсэн.
2021.06.17-ны 23 цагийн орчим Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт суудлын автомашин онхолдож жолооч нас барсан.
2021.06.17-ны Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт “Арвайн хурд” маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож жолооч нас барсан.
2021.06.17-ны 02 цагийн орчим Налайх дүүргийн нутаг Тэрэлжийн замд суудлын автомашин 1 тооны Буга дайрч замын хажуу руу онхолдож, жолооч зорчигч 3 хүн гэмтсэн осол хэрэг бүртгэгджээ.
Тиймээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хамгаалалтын хэрэгсэл тогтмол хэрэглэн хөдөлгөөний аюулгүй байдлын ханган замын хөдөлгөөнд оролцох, Хөдөө орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=35538
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих