Хэнтийн нуруунаас усждаг Хэрлэн гол үерийн түвшинг 2 см-ээр, Их Хянганы нуруунаас эх авдаг Халх гол Ялалт баг орчмоор үерийн түвшинг 26 см-ээр даван үерлэж байна.
Өнөөдрийн байдлаар гол, нуурын усны түвшинг өмнөх 10 хоногтой харьцуулахад, Хэрлэн гол 9 см, Улз гол Эрээнцав хэсгээр 2 см, Баян-Уул сумын нутгаар дайран өнгөрдөг хэсгээр 8 см, Дашбалбар сумын орчмоор 7 см байна гэж мэдээлэв.
Харин Халх гол сумын төв орчимдоо өмнөх өдрүүдээс 21 см, Баянхошуу орчимд 17 см, Буйр нуур 7 см, Хөх нуур 5 см-ээр нэмэгджээ. Тиймээс бага насны хүүхдээ хараа хяналтгүй гол нуур руу явуулахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голд орохгүй байхыг мэргэжлийн байгууллагууд сануулж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих