Монгол Улсад тогтмол хөдөлмөр эрхэлдэг 1.2 сая орчим иргэний талаас илүү хувь үйлчилгээний салбарт ажилладаг, араас нь хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарт ажиллагсад удаална. Өнөөдөр хөдөлмөрийн зах зээл дээрээ барилгын туслах ажилтан, хөдөө аж ахуйн туслах ажилтан гээд чимхлүүр ажилтай эсвэл нарийн мэргэжилтэн дутмаг байна. Ургац хураалтын ажилд оюутан, сонсогч, цэргийн албан хаагчид, ажил хайж байгаа иргэдийг оролцуулахыг Засгийн газраасаа уриалдаг боловч жилийн жилд ургацаа хураахад ажиллах хүчин хүрэлцдэггүй. Өдрийн 50 мянган төгрөгийн цалинтай, хоол унаа үнэгүй барилгын туслах ажилтан ч зуны цагт ховордоно.
"Цалингаа өдөр өдөртөө өгнө, гэрт нь хүргэж өгнө” зэргээр ажилтнаа татах маркетинг хүртэл хийгээд нэмэр болох нь уу, үгүйтэй байна гэнэ. Киноны зураг авалтад ажиллах туслах ажилтан, арьс ширний үйлдвэрт ажиллах туслах ажилтан, архив, албан бичгийн туслах ажилтан ч эрэлттэй хэвээр. Гэтэл 2021 оны нэгдүгээр сарын сүүлийн байдлаар аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн 26 мянган иргэн байгааг холбогдох яамнаас судлаад тогтоосон байдаг. Туслахын ажлаар жишээлэхэд 26 мянган хүнээс туслахын ажлыг голоод хийхгүй байна уу, мэдээлэл дутмаг хүрч байна уу, цалин мөнгө асуудалтай юу, олонх ажил хайгчид биед амар ажлыг хайж байна уу гэдэгт аль алинд нь хариулт хаймаар. Туслах ажилтны хувьд олон хүнд зэрэг зарагддаг, ажлын ачаалал ихтэй, ажлын байр тогтвортой бус хэдий ч үнэлэмж багатай. "Өдөржин ногоо хураахад 50 мянган төгрөгийн цалин өгч чадахгүй хэрнээ л ажил хийх хүн олдохгүй байна” гэж шүүмжлэх нь хэт өрөөсгөл шүү дээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих