Аймгийн хэмжээд энэ жил 13 сумын нутагт 214.0 мянган га газарт үйлдвэрлэлийн зориулалтаар хадлан бэлтгүүлэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаснаас 12 сумын нутагт 87.8 мянган га-д 217 хадлангийн салаа ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалттай хадлан бэлтгэх ажил явагдаж байгаа юм.
Засгийн 2021 оны 211 дүгээ тогтоол, аймгийн Засаг даргын 07 дугаар албан даалгаврын хэрэгжилтийн хүрээнд аймаг, сум, малчдын түвшинд аюулгүйн нөөцийг бэлтгэх төлөвлөгөөтэй байдаг 2021 оны 10 дугаар сарын 01-ний байдлаар аймгийн аюулгүй нөөцөд 228 тн өвс, 46.6 тн тэжээл 73.3 хувь, сумын аюулгүйн нөөцөд 1120 тн өвс, 168 тн тэжээл, малчдын түвшинд 83.757 тн өвс, 111.3 тн тэжээл тус тус бэлтгэж, хадлан тэжээл бэлтгэл ажил 70 хувьтай явагдаж байна.
Хадлан, тэжээлийн бэлтгэлийн ажилд нийт 546 трактор, 378 хадуур, 290 тармуур, 194 хаман боогч, 243 чиргүүл нийт 1651 гар техник, 1366 хүн хүч дайчлагдан ажиллаж байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=35719
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих