Чили улс зорилтот бүлгийн хүн ам буюу 18 ба түүнээс дээш насны хүмүүсийн 91.53 хувийг вакцины эхний тунд хамруулсан гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мягмар гарагт мэдээлжээ. Мөн насанд хүрсэн 15.2 сая орчим хүний 88.74 хувийг вакцинд бүрэн хамруулсан бол 3469808 гаруй хүнд вакцины нэмэлт тунг тарьжээ.
Түүнчлэн улс орон даяар 19 сарын турш хэрэгжсэн онцгой байдлын дэглэмийг өнгөрсөн сарын 30-нд цуцалсан байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд тус улсад халдварын 503 тохиолдол шинээр бүртгэгдэж, зургаан хүн халдварын улмаас нас баржээ. Чили улсад халдварын тохиолдол анх илэрснээс хойш мягмар гаргийн байдлаар нийт тохиолдлын тоо 1657749 болж, халдварын улмаас нийт 37506 хүн нас баржээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=35726
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих