Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын тархалтын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Нийслэлийн хэмжээнд коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын тархалт, халдвар авсан хүний тоо буурч байгаа боловч хүнд болон хүндэвтэр хүмүүс, тэр дундаа амьсгалын аппарат шаардлагатай хүмүүс нэмэгдэж байна. Эмнэлэгт 6727 хүн хэвтэж эмчлүүлж буй бол 27107 хүн гэрээр эмчлүүлж байна. Шинжилгээний цэгүүд хэвийн ажиллаж байгаагийн дээр нийт хүн амын 78.1 хувь нь бүрэн тунд хамрагдсан байна.
Харин гурав дахь буюу нэмэлт тунд нийслэлчүүдийн 12.9 хувь нь хамрагдсан юм. Дархлаажуулалтын нэмэлт тунд хамрагдагсдын тоо хангалтгүй байгаа тул явуулын багийг ажиллуулж байгаа. Оюутны байруудад явуулын баг ажиллуулахад СУИС-ийн оюутнууд идэвхтэй оролцож, бүгд вакцинаа хийлгэсэн. Мөн 12 байгууллагын 942 хүнд, гэрээр 1509 хүнд, хөгжлийн бэрхшээлтэй 541 хүнд явуулын багийнхан вакцин тарьсан. Томуугийн вакцинд нийт хүүхдүүдийн 98.7 хувь, жирэмсэн эхчүүдийн 94.5 хувь хамрагдаад байна гэдгийг мэдээллээ.
Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаар өвдсөн жирэмсэн эхчүүдийн тусламж үйлчилгээнд онцгойлон анхаарч байгаа бөгөөд аравдугаар сарын 15-ны өдөр л гэхэд 69 жирэмсэн эхэд халдвар илэрснээс 64-ийг нь хэвтүүлэн эмчлүүлж буй аж. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд долоон цэцэрлэг, нэг сургууль зайны сургалтад бүрэн шилжсэн бол цэцэрлэгийн 120 бүлэг, сургуулийн 273 бүлэг цахимаар хичээллэж буй юм байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих