Лондоны Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Petro Matad” компани үйл ажиллагааныхаа явцаас танилцууллаа.
“Коронавирус”-ийн халдварын тархалтын улмаас БНХАУ-д тогтоосон хатуу хөл хорио тус компанийн өрөмдлөг, хайгуулын ажил, мөн үйл ажиллагаанд ихээхэн нөлөөлж байгааг мэдэгдэлдээ дурдсан байна.
“Petro Matad” газрын тосны XX блокийн “Heron 1” талбайн өрөмдлөгийн ажлыг дуусгаж, олборлолтоо эхлүүлэх нь эн тэргүүний зорилт гэдгийг онцоллоо. Хэдий тийм боловч үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу явахад хүндрэлтэй, хоцрогдолтой байгааг мэдээлсэн юм. “Petro Matad” компани энэ оны дунд үеэс “Heron” талбайгаас газрын тосны олборлолтоо эхлүүлэхээр төлөвлөөд байгаа аж.
Үүнээс гадна “PetroChina” компанийн тээвэрлэлт, экспорт зогсонги байдалд орсныг мэдээллээ. Одоогийн байдлаар боомтын үйл ажиллагааны сааталтай холбоотойгоор БНХАУ-д газрын тосны экспорт огт хийгээгүй байна.
Дээрх мэдэгдэл гарсны дараа буюу пүрэв гарагийн арилжаагаар тус компанийн хувьцааны ханш 8.5 хувиар буурчээ. Нэгж хувьцаа нь 3.75 пенс болсон байна.
С.Өнөрсайхан | @unursaikhan_sor
Bloomberg Tv
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих