АТГ-аас томилогдсон ажлын хэсэг манай аймагт ажиллалаа. Тус ажлын хэсэг аймгийн ЗДТГ, Иргэдийн хурал, агентлаг хэлтсүүдэд хяналт шалгалт хийж, Авилгын эсрэг хууль, сонирхлын зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж мэдүүлгээр бүртгэн, эрх бүхий албан тушаалтнуудын ажил байдалтай танилцсан байна. Түүнчлэн нийтийн албан тушаалтнуудад хуулийг сурталчлах, мэдүүлгийн маягтыг бөглөхдөө анхаарах зүйл, ашиг сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд хэрхэх, ямар мэдээлэл тайлбар өгөх зэрэг асуудлаар зөвлөжээ. АТГ-аас 2 жил тутамд төрийн байгууллагын шударга байдлын түвшинд үнэлгээ хийдэг уламжлалтай. Тухайлбал, төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах, төрийн байгууллагын тусгай зөвшөөрөл олгох зэрэг үйл ажиллагаанд авилга ихэд тархсан гэж үзжээ.
Харин албан тушаалд ороход дунджаар 9,1 сая, тусгай зөвшөөрөл авахад дунджаар 15,1 сая, ашиг сонирхолдоо нийцсэн хууль шийдвэр гаргуулахад 21,1 сая төгрөгийг авилгад зарцуулдаг гэсэн судалгааг ч гаргасан байх юм. Сонирхуулахад хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөөгүй, хугацаа хожимдуулсан, худал мэдүүлсэн бол сануулах, албан тушаалын цалинг 3 сар хүртэлх хугацаагаар 30 хувиар бууруулах, албан тушаал бууруулах, огцруулах, сахилгын шийтгэл хүлээлгэх зэргээр хариуцлага хүлээлгэдэг байна.
ДОРНОД
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3617
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих