Нигерийн нийслэл Абужа хотын хөл хөдөлгөөн ихтэй худалдааны дүүрэгт өчигдөр /VI.25/ тэсрэх бөмбөг дэлбэрчээ. Халдлагын улмаас 21 хүн амь үрэгдэж, 50 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Албаныхны мэдээлснээр дэлбэрэлт Вусе дүүргийн "Banex” худалдааны төвийн ойролцоо болсон аж. Нигерийн цагдаа нар халдлагад сэжиглэн нэг хүнийг баривчилсан байна.
Өмнө өнгөрсөн дөрөвдүгээр сард Боко Харам бүлэглэл Абужа хотын гадна автобусны буудалд тэсрэх бөмбөг дэлбэлж, 70 гаруй хүний амийг хөнөөсөн халдлагыг үйлдсэн юм. Дараа нь өнгөрсөн тавдугаар сард яг тэр газраа дахин тэсрэх бөмбөг дэлбэлж, 19 хүний амийг хөнөөн, 60 хүнийг гэмтээж, шархтуулсан аж.
Үүний зэрэгцээ Боко Харам бүлэглэл өнгөрсөн долоо хоногт Нигерийн хойд хэсгийн Борно мужаас өнгөрсөн долоо хоногт 60 гаруй хүүхэд, эмэгтэйг барьцаалан авч одсон хэрэг өдүүлсэн байна. Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард Боко Харамын дайчдын Борно мужаас 200 гаруй охиныг барьцаалан авч одсоныг одоо болтол суллаж чадаагүй байгаа юм.
Эх сурвалж: ВВС
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих